Б.Сансармаагийн UGG буюу экстрим авирын илэрхийлэл

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 04

 "U Film" студийн уран бүтээл болох "Single Ladies-3" киноны эсрэг дүр буюу Хадааны дүрээр үзэгчдээс өндөр үнэлгээ авсан жүжигчин, хөтлөгч Б.Сансармаа "2000" уран сайхны кинонд дүр бүтээжээ. Б.Сансармаа Америкт сурч, ажиллаж байгаа бөгөөд киноны нээлтэд оролцохоор ирсэн байна. МҮОНРТ-ийн хөгжмийн хөтөлбөрийн хөтлөгчөөр ажилладаг байсан тэрбээр нилээд жин хасч, улам үзэсгэлэнтэй болжээ. 

Б.Сансармаа киноны нээлтийн ёслолд UGG брэндийн урт түрийтэй шинэ загвартай төстэй гутлаар гоёж ирсэн нь хараа булаав. 

UGG, Y/Project нарын хамтын бүтээл болох гуя шүргэсэн, холхигносон загвартай хонины нэхий гутлууд тухайн үедээ загварын хүрээнд чамгүй шуугиан дэгдээж байсан юм. Дизайнер Гленн Мартенсын сэтгэмжээр бүтсэн энэ загвараа тэд 2018 оны намрын коллекциороо танилцуулсан. Хүмүүс энэ гутлыг янз бүрээр хүлээн авсан ч дуучин Рианна олон нийтийн арга хэмжээнд, бүр Coachella наадамд ийм UGG-тай ирж, нүүрэн эгнээний суудалд тухалснаас хойш загварын онцгой сонин, өвөрмөц хачин шийдлээс эмээдэггүй, харин ч туршиж үзэхийг илүүд үздэг фэйшниста нарын сонголт болсон юм. Зохион бүтээгч нь ч 1000 гаруй ам.долларын үнэтэй энэ гутлаа "Зөвхөн өвөрмөц, онцгой, экстрим авиртай хүнд тохирно" гэж тодорхойлсон байдаг.

Б.Сансармаагийн энэ удаа сонгосон цүнх Louis Vuitton-ы Petite Malle нэртэй загвар бөгөөд оригинал нь 4250 ам.долларын үнэтэй. Энэ цүнх уг нь crossbody загвартай, гэхдээ үдшийн элдэв арга хэмжээнд оосрыг нь авч, clutch маягаар хэрэглэж болохоор бүтээгдсэн. Харин Б.Сансармаа цүнхний "зориулалт"-ыг нь эвдэж, belt bag болгон зүүсэн нь тэр өдрийн жир бусын look-ийг нь харин ч бүр ч тодотгосон харагдав. 

Хөтлөгч бүсгүйн хувцаслалтын бусад жишээг ч бас сонирхоё.

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаха(64.119.17.243) 2019 оны 03 сарын 04

Где мээм

0  |  0
zochin(139.5.219.195) 2019 оны 03 сарын 04

tasarhai goe zagvarlag haradjiin

0  |  0
Рм(66.181.189.210) 2019 оны 03 сарын 04

ПАААХ ПАГДАЙЖ ТАГДАЙСАН ХИЙМЭЛ ХҮҮХЭН. БИЕЭ ҮНЭЛЭГЧ ГЭЖ Л ХАРАХЫН БАЙНА . ӨНГӨ МӨНГӨ ХӨӨСӨН ХООСОН ТОЛГОЙ. ХЭЛБЭР ДУУРИАСАН ЯДЧИХСАН НЬ ИЛТ. ӨӨРИЙГӨӨ ХОЛЛИВИУД ГЭЖ ТӨСӨӨЛЖ ЯВДГИЙН БАЙХ ДАА. НЭР ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ ДЭЛХИЙД ТАНИГДСАН ХЭН Ч ЮУ Ч ӨМССӨН МООД БОЛДОГ. ХАРИН ЭНЭ БОЛ ЯГ Л САРМАГЧИН ШИГ ХАРАГДАНА. ТАРХИНДАА ТОХИРУУЛЖ ХУВЦАСЛАНА АА ГЭЖ ЭНЭ

0  |  0
Close menu