Алдарт загвар өмсөгч Белла Хадид “Orebella” гоо сайхны брэнд гаргахаар болсон тухай өөрийн Инстаграмаар зарлажээ. Ингэхдээ тэрбээр яг ямар бүтээгдэхүүн гаргах гэж байгаагаа нууцалсан ч брэндээ танилцуулах товыг 2024 оны тавдугаар сарын 2 гэж мэдэгджээ.
“Independent” хэвлэлд мэдээлснээр, брэндийн цахим сайтаас үзвэл үнэртэн байх талтай гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Үнэртэй ус, биеийн тос, шампунь, ангижруулагч, тансаг үнэртэй лаа зэрэг бүтээгдэхүүн гарна гэсэн хүлээлттэй байна. Загвар өмсөгчийн шүтэн бишрэгчид шинэ брэндийн бүтээгдэхүүнүүд гарахыг тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлж байгаа бөгөөд “Orebella” брэндийн Инстаграм 22 дагагчтай болоод байна.
2023 оны сүүлээр Хадидын гэр бүл түүний Хамас,Израилын дайнд Палестиныг дэмжсэн байр суурьтай холбогдуулан сөрөг коммент ирүүлэх болсонд сэтгэл түгшиж буйгаа илэрхийлж байв. Бизнесмен Мохамед Хадид, эхнэр Йоланд, хүүхдүүд нь болох Жижи, Белла, Анвар Хадид нар байнга заналхийлсэн мессеж авах болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )