“Оюутолгой”-д  шалгалт хийсэн гишүүдийн зарим нь  ТАЙЛАН-д  гарын үсгээ  зурахаас азнаж байна

2019 оны 03 сарын 10

Д.Тэрбишдагва гишүүнээр  ахлуулсан “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийн  мэдээлэл анхаарал татсан сэдэв болоод жилийнхээ ойтой золгох гэж байна. Улсын Их Хурлын дарга 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдөр 57 тоот захирамж гарган “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Д.Ганболд, М.Оюунчимэг нарыг 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахаар шийдвэрлэснээр нийт 13 гишүүнтэй болсон аж.

 Тус ажлын хэсэг нийт 7 удаа хуралдсан бөгөөд гишүүдийн гаргасан санал, хэлсэн үг бүрийг тэмдэглэн дэд ажлын хэсгүүд дээр нэгбүрчлэн хэлэлцэж, санал, дүгнэлтэд тусгахыг хичээж ажилласан гэж Д.Тэрбишдагва онцолж байна Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий таван дэд ажлын хэсгийг Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулан байгуулж, ажиллуулсан байна. Дэд ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнд нам, эвсэл, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид, салбарын мэргэжилтнүүд багтжээ. Дэд ажлын хэсгүүд нийтдээ 37 удаа хуралджээ.

Дэд ажлын хэсгүүдийн тайланг 2018 оны зургадугаар сард нэгтгэсэн ч нягтлах, тодотгох шаардлагатай хэмээн үзсэн байна. Ингээд 2018 оны наймдугаар сарын 28-нд дэд ажлын хэсгүүдийн тайланг албан ёсоор хүлээн авчээ. Эдгээр тайланг нэгтгэн 2018 оны есдүгээр сард багтаан ажлын хэсгийн гишүүдэд хүргүүлж, саналуудыг нь авсан байна. Ажлын хэсгийн гишүүдийн дүгнэлт 2018 оны арваннэгдүгээр сард ирсэн бөгөөд санал, дүгнэлтүүдийг нэгтгэн 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр  ажлын хэсгийн тайланг эцэслэн боловсруулсан гэж байна.

2018 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргад тайлангийн хувийг хүргүүлж, уг тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлт гаргасан аж. Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн ажлын хэсэг өнөөдрийг хүртэл хуралдаагүй гэдгийг ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва хэллээ. Ажлын хэсгийн гишүүдийн олонх нь тайланд гарын үсэг зурахаа мэдэгдээд байгаа бол зарим гишүүн нягтлах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа аж.

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.181.74) 2019 оны 03 сарын 10

Их хурлаас томилсон ажлын хэсэгт орсон хүмүүс чинь өөрсдөө шалгалтанд биечлэн оролоогүй, дэд ажлын хэсэг гэж өөр хүмүүсээр шалгалт хийлгээд тайлангуудыг нь авч нэгтгэсэн гэсэн үг үү? Өөрсдөө шууд оролцсон бол гарын үсэг зурахаас цааргаглах биш хийсэн дүгнэлтэндээ өөрөө гарын үсэг шууд зурах ёстой бмз дээ. Үнэндээ Их хурлын томилсон ажлын хэсэг гэдэг чинь огт шалгаагйү хүний амаар будаа иддэг юм уу гэж л харагдаж байна.

0  |  0
kkk(124.126.3.26) 2019 оны 03 сарын 10

Terbishdagva mini dee Oyu tolgoi asuudlaar shalgalt hiij zovj baihaar eronhiilogchoor zarlig garguulaad Oyun-Erdened hariutsuulchih doo! Tegehgui bol heniig ch shalgasan unemshihgui hudalch, deeremchdeer ni duudaad Oyun-Erdene shoudaad negeehen ch amar zaya uzuulehgui ee. Terbishdagva aa

0  |  0
kkk(124.126.3.26) 2019 оны 03 сарын 10

Terbishdagva mini dee Oyu tolgoi asuudlaar shalgalt hiij zovj baihaar eronhiilogchoor zarlig garguulaad Oyun-Erdened hariutsuulchih doo! Tegehgui bol heniig ch shalgasan unemshihgui hudalch, deeremchdeer ni duudaad Oyun-Erdene shoudaad negeehen ch amar zaya uzuulehgui ee. Terbishdagva aa

0  |  0
ssss(66.181.181.59) 2019 оны 03 сарын 10

Рио Тинтотой хийсэн гэрээг ялангуяа ДУБАЙН гэрээг цуцлах санал тавиад хулээж авахгуй бол хоож гарга Хуук Оюунэрдэнэ 2оо

0  |  0
ЗОЧИН(66.181.186.247) 2019 оны 03 сарын 10

Поп Оюунэрдэнэ нар бүрэлдэхүүнийг дахин өөрчилж шоудана!!!

0  |  0
Top