ФАТФ буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас гаргадаг 49 зөвлөмжийг улс орон бүр биелүүлэх үүрэг хүлээдэг. Хэрэв зөвлөмжийг биелүүлж чадахгүй, эсвэл биелүүлэхээс татгалзвал тухайн улс орныг “өндөр эрсдэлтэй” гэж дүгнэн хар эсвэл саарал жагсаалтад орсон тухай зарладаг.
Манай Монгол Улсыг тус байгууллагаас “өндөр эрсдэлтэй” гэж үнэлсэн бөгөөд саарал жагсаалтад орох эсэхийг 2019 оны аравдугаар сард шийдэхээр болсон.
Зөвлөмжийн хүрээнд арилжааны банкууд нь үйлчилгээ үзүүлэхийн өмнө, харилцагчаас тодорхой мэдээллийг гаргуулж авах, цаашид мэдээллийг тогтмол шинэчлэх байдлаар харилцагчаа бүрэн таньж мэдэх үүрэг хүлээдэг. Ингэх нь харилцагчийн орлого, мөнгөн хөрөнгө нь хууль ёсны бөгөөд аливаа гэмт хэргийн улмаас олсон мөнгийг угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа эрхлэх эрмэлзэлгүй болохыг баталгаажуулах зорилготой юм.
Сэтгэгдэл ( 0 )