Байгаль нуурын сав нутагт металлын эрдэс түүхий эдийн 150 гаруй орд газар байгаа нь геологи хайгуулын судалгаагаар тогтоогдсоныг мэргэжилтнүүд өгүүлдэг. Тэгвэл тэдгээрээс Ховор металлын ордтой холбоотой мэдээллийг хүргэе.
Буриад улсын Кижингинскийн районд байдаг бериллийн хүдрийн Ермаковскийн орд ОХУ-ын бериллийн нөөцийн 80 хувийг бүрдүүлэх бөгөөд хүдрийн найрлага дахь металлын агууламжаар хосгүй гэгддэг. Энэ ордыг 1978 оноос Забайкальскийн уулын баяжуулах үйлдвэр ашиглаж байгаад 1990 онд үйл ажиллагаа нь хаагджээ. Бериллий бол цөмийн, агаар сансрын, нисэх хүчний аж үйлдвэр болон телевизийн шугам сүлжээний тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бүтээхэд шаардлагатай стратегийн ач холбогдолтой металл юм. Орос Улсад энэ металлын хэрэгцээг одоо импортоор хангаж байна.
Северо-Байкальскийн районд Байгаль нуурын байгалийн цогцолборт газрын экологийн Төв бүсийн хил дотор иттрийн бүлгийн газрын ховор элементийн Честэнск, Акитск, Прямой-II гэсэн 3 орд газар бий. Нөөц ихтэй, ач холбогдол өндөр эдгээр ордуудыг тус улс төрийн бодлогоор нөөцлөн хадгалж буй.
Сэтгэгдэл ( 0 )