Ногдол ашиг тараах компанийн тоо 19 боллоо

2019 оны 03 сарын 11

Ногдол ашиг хуваарилах хувьцаат компанийн тоо 19 болжээ. Хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгох, эсэх талаар  Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гаргасан шийдвэр, мэдэгдлийг хувьцаат компаниуд Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсээр байгаа аж.

Өнөөдрийн байдлаар /2019-03-11/  82 ХК мэдэгдлээ ирүүлсэнээс 19 нь нийт 55.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ.

ТУЗ дээрх шийдвэрийг санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор гаргахаар Компанийн тухай хуульд заасан тухай өмнө нь СЗХ-ноос мэдээлж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top