Монголчуудын ДУНДАЖ ЦАЛИН: 1 сая 120 мянга 300 төгрөг

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 03 сарын 12

Үндэсний статистикийн хорооноос /ҮСХ/ 2019 оны хоёрдугаар сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг мэдээллээ. ДУНДАЖ ЦАЛИН-гийн талаарх мэдээллийг  хүргэе.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2018 оны  4 дүгээр улиралд нийт 40.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 652.2 мянган ажиллагчид хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.1  мянгаар, өмнөх улирлаас 0.5  мянгаар өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 38.3  мянгаар, өмнөх улирлаас 1.2 мянгаар тус тус нэмэгджээ.

Тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын 46.4 мянга нь 240000 төгрөг хүртэлх цалинтай, 112.2 мянга нь 240 001-500 000 төгрөгийн цалинтай, 213.3  мянга нь 500 001-900 000 төгрөгийн цалинтай, 140.9  мянга нь 900 001-1 300 000 төгрөгийн цалинтай, 36.2  мянга нь 1 300 001-1 500 000 төгрөгийн цалинтай, 103.3  мянга нь 1 500 001 төгрөгөөс дээш цалинтай байна.

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 240 000 төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 2 мянгаар, 240001-500000 төгрөгийн цалинтай ажиллагчид 26.6 мянгаар, 500 001- 900 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 13.1 мянгаар буурсан байна. Харин 900 001-1 500 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 29.9 мянгаар, 1 500 001 төгрөг ба түүнээс дээш цалинтай ажиллагчид 12.9 мянгаар тус тус нэмэгджээ.

Ажиллагсдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл, Баруун бүсэд 736.7 мянган төгрөг, Зүүн бүсэд 824.2 мянган төгрөг, Хангайн бүсэд 928.0 мянган төгрөг, Төвийн бүсэд 934.5 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 185.8-383.6 мянган төгрөгөөр бага байна. Харин Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.2 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 135.4 мянган төгрөгөөр их байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 2.5 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 704.2 мянган төгрөг байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчдын 99.9  мянга нь боловсролын салбарын, 77.4  мянга нь бөөний болон жижиглэн худалдаа; машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарын, 74.5 мянга нь төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарын, 68.9  мянга боловсруулах үйлдвэрлэлийн, 43.1 мянга нь барилгын салбарын, 41.8 мянган нь хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын, 38.6  мянга нь уул, уурхай олборлолтын салбарын, 33.5 мянга нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарын ажиллагчид хамрагдсан бол үлдсэн хувийг бусад салбарын ажиллагчид эзэлж байна.

Ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 668.0 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 879.8 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 998.2 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1.1 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.6 сая төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар техникч болон туслах/дэд мэргэжилтний сарын дундаж цалин хамгийн их буюу 1.3 сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 576.2 мянган төгрөг буюу хамгийн бага байна.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 81.4 (7.8%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 88.5 (8.6%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 81.4 мянган төгрөгөөр өсөхөд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын дундаж цалин 190.7  мянган төгрөг, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарынх 176.6 мянган төгрөг, барилгын салбарынх 139.9  мянган төгрөг, мэдээлэл, холбооны салбарынх 127.3 мянган төгрөг, хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарынх 99.9 мянган төгрөг, мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарынх 97.3  мянган төгрөг, ус хангамж, бохир ус зайлуулах систем, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагааны салбарынх 91.9  мянган төгрөг, үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбарынх 90.8  мянган төгрөг, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарынх 84.2  мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд төрийн өмчит үйлдвэрийн газар болон хувьцаат компанид ажиллагчдын сарын дундаж цалин 1.3 сая төгрөг, хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагчдын сарын дундаж цалин 1.2 сая төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас 105.9-213.1 (9.5%-19.0%) мянган төгрөгөөр их байна. Харин орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдынх 847.1 мянган төгрөг, төрийн бус байгууллагад ажиллагчдынх 885.1 мянган төгрөг, төсөвт байгууллагад ажиллагчдынх 901.9 мянган төгрөг, хоршоонд ажиллагчдынх 490.9 мянган төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас 218.4-629.4 (24.2%-2.3 дахин) мянган төгрөгөөр бага байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2018 оны 4 дүгээр улирлын тайланд хамрагдсан 652.2 мянган ажиллагчдын медиан цалин нь 806.6 мянган төгрөг байна.

 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tuumuu(64.119.23.79) 2019 оны 03 сарын 17

za hudlaa baihaa

0  |  0
Зочин(202.179.26.188) 2019 оны 03 сарын 14

нэ шал худлаа мэдээлэл байна. 3 сая гаруйхан хүн амтай мѳртлѳѳ ард түмэндээ ч үнэн зѳв мэдээлэл ѳгч чадахгүй, бүх юм нь хэдхэн хүний гарын үзүүрээр хѳдѳлдѳг шудрага шүүхээс авхуулаад бүгд худлаа хуурамч болсон ийм тѳр дотроосоо ялзар ч байна долларын үнэ ѳсч, юмны үнэ ѳссѳн цалин тэтгэюэр маш багаар нэмэгдсэн хүний амьрах чадамж буурсан тэгэхэд энэ судалгаа шал худлаа байна ХУДЛАА МЭДЭЭ БИЧИХЭЭ БОЛИОЧЭЭ.ХУДЛАА МЭДЭЭ БИЧИХЭЭ БОЛИОЧЭЭ ХУДЛАА МЭДЭЭ БИЧИХЭЭ БОЛИОЧЭЭ. ХУДЛАА МЭДЭЭ БИЧИХЭЭ БОЛИОЧЭЭ..ХУДЛАА МЭДЭЭ БИЧИХЭЭ БОЛИОЧЭЭ.ХУДЛАА МЭДЭЭ БИЧИХЭЭ БОЛИОЧЭЭ.ХУДЛАА МЭДЭЭ БИЧИХЭЭ БОЛИОЧЭЭ.

0  |  0
aagii(121.181.155.56) 2019 оны 03 сарын 13

boliochee.. ard tumnee ingej basamjilj bolohgui shuu. yun 1200.000 ene zasgiin gazar ard tumnee utgaar n tuilduulj bndaa. ylgaa bhgui muu humuus. hurelsuhee chamd dahij itgehgui shuu.

0  |  0
Irgen (202.126.89.9) 2019 оны 03 сарын 13

Za bitgii xudlaa shaagaad bai bi bagsh xvn gar deere 600 tal ni zeel yaahuu naad dundaja yaaj gargaad bdagiin

0  |  0
зочин (202.9.42.66) 2019 оны 03 сарын 13

За даа би үүнийг ямар зорилгоор бичээд нийтлээд хүмүүст хүргээд байгааг мэдэхгүй байна. Миний л мэдэх үе тэнгийн найзууд болоод ах дүү хамаатан садан 1000 хүнд ийм цалинтай хүн 1-2 л байдаг.Миний ойрынхон тийм нийгмийн шавхруунууд юм болов уу? Өөр юу ч гэхэв дээ.

0  |  0
Зочин(122.201.22.185) 2019 оны 03 сарын 12

320000 амьдарч бн ажилтай хүмүүс ажилгүй нь хүүхдийн 20000 амьларч бн тэтгэвэр авч бгаа нь 310000 малнуудаа мэлэхгүй бгаа бол мэдж ав

0  |  0
qw(59.153.115.207) 2019 оны 03 сарын 12

ene pizda nuud yu medej ingej yaridag bnaaa

0  |  0
zochin(192.82.65.76) 2019 оны 03 сарын 12

1 1 = 1000 l geed zutgeed baih yumaa Haana yu sursan humuus baigaad ingeed tas hundlun too gargachaad amitnii eleg doog bolood baidag yum bol doo. Nuguu offshor dansand ni baidag mungiig bidend huvaagaad gargaad baidag yum bolov uu? emch bagsh turiin alban haagchidiinhaa dundajiig gargaval taarna6 Ter ni arai bodit dun garch medne Arai arai. Heleh ch ug oldohgui bna6

0  |  0
Боль (150.129.141.216) 2019 оны 03 сарын 12

Ёстой Монголынхоо хүн ардыг хэдхэн тоон үзүүлэлтээр сэргээх гэсэн увмагүй ажлын үр дүн бодит үзүүлээд бол арай л ондоо гарна шүү ажлаа дүгнүүлэх гэсэн ширээний ард суугчид минь зүгээр л бодит юм ярь

0  |  0
ард(202.9.42.238) 2019 оны 03 сарын 12

Энэ шал худлаа мэдээлэл байна. 3 сая гаруйхан хүн амтай мѳртлѳѳ ард түмэндээ ч үнэн зѳв мэдээлэл ѳгч чадахгүй, бүх юм нь хэдхэн хүний гарын үзүүрээр хѳдѳлдѳг шудрага шүүхээс авхуулаад бүгд худлаа хуурамч болсон ийм тѳр дотроосоо ялзар ч байна долларын үнэ ѳсч, юмны үнэ ѳссѳн цалин тэтгэюэр маш багаар нэмэгдсэн хүний амьрах чадамж буурсан тэгэхэд энэ судалгаа шал худлаа байна.

0  |  0
зочин(182.160.37.162) 2019 оны 03 сарын 12

энэ чинь тэгээд 420$ л юм байна да .

0  |  0
Зочин(103.10.23.142) 2019 оны 03 сарын 12

Ингэж худлаа мэдээлэл гарагхаа болиоо

0  |  0
з(139.5.219.76) 2019 оны 03 сарын 12

Өө зоозо би чинь дундаж цалингийн талд нь ч хүрэхгүй цалинтай ядуугийн ядуу юм байш дээ.

0  |  0
MN(202.131.243.186) 2019 оны 03 сарын 12

ХЭТ ӨНДӨР, ХЭТ БАГА ЦАЛИНГИЙН ДУНДЖААР НЬ АВЧ ҮЗВЭЛ ТЭГЭХ Л БАЙХ.

0  |  0
зочин(202.131.245.69) 2019 оны 03 сарын 12

ийм дэлгэрэнгүй мэдээлэл тавьж байхад албаар үгүйсгэж тэнэгтэх юм аа. фейсбүүкээр доромжилж байгаа хүмүүс нэг бол худлаа хаяг, үгүй бол ерөөсөө эрдэм ном сураагүй гэдгээ баталж байгаагаа ч мэддэггүй ярьдаг хүн гэдэг амьтад юм даа хөөрхий.

0  |  0
p(139.5.217.108) 2019 оны 03 сарын 12

bitgii zalaad bgaachee

0  |  0
Top