Хоёрдугаар сард 20 шинэ бүтээлд патент олгожээ

2019 оны 03 сарын 12

Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2019 оны эхний 2 сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 81 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 13 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр заасан олон улсын мэдүүлэг байна. Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 52 бүтээлд шинээр патент олгосны 34 нь шинэ бүтээлийнх, 18 нь бүтээгдэхүүний загварынх байна. Харин 2019 оны хоёрдугаар сард иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 28 бүтээлд шинээр патент олгосны 20 нь шинэ бүтээлийнх, 8 нь бүтээгдэхүүний загварынх байна.

Оюуны өмчийн байгууллагад ашигтай загварын гэрчилгээ авахаар 2019 оны эхний 2 сард 26 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 22 ашигтай загварт гэрчилгээ олгожээ. Харин 2019 оны 2 дугаар сард иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 13 ашигтай загварт гэрчилгээ олгожээ.

Мөн барааны тэмдгийн эрхийн хамгаалалт авахаар оны эхний 2 сард 780 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Нийт мэдүүлсэн барааны тэмдгийн 422 нь Мадридын хэлэлцээрийн дагуу Монгол Улсыг нэр заасан олон улсын мэдүүлэг байна. Иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 654 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгож, 104 барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан байна. Харин  хоёрдугаар сард иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 258 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгосон байна.

Зохиогчийн эрхийн мэдүүлэг, бүтээлийн төрөл, дүнд эзлэх хувиар, 2019 оны эхний 2 сард

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top