Төрийн жишиг менежмент

2019 оны 03 сарын 12

(680 ТЭРБУМЫН ӨРНӨӨС ГАРЧ
801 ТЭРБУМЫН АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ)

ТОМ ОРД ТАВАН ТОЛГОЙ

Таван толгой бол Монголын уул уурхайн хөгжлийн түүхэнд өөрсдөө анх удаа бие даан нарийвчилсан хайгуул хийж нөөцийг нь тогтоосон анхны том орд. Нүүрсний коксжих чанар, нөөцөөрөө дэлхийн хэмжээнд эхний 10 дотор үнэлэгддэг. Одоогоор тогтоогдсон нөөц нь 6.5 тэрбум тонн. Ийм баялгийн эзэн болсон амны хишигтэй ард түмэн билээ бид. Оновчтой, зөв менежмент л хийх хэрэгтэй. Дэлхийн хэмжээний орд дэлхийн хэмжээний менежмент шаардана. Харин одоо л тэр менежмент нэвтэрч Эрдэнэс Таван Толгой ард түмнээ тэтгэх зөв замруугаа орж явна.

         УЛС ТӨРЖИЛТӨӨС ХӨНДИЙРЧ ӨР НЬ ТЭГЛЭГДЭВ

Төрийн эрх барьсан хоёр том нам нь Эрдэнэс таван толгойг ээлжлэн улс төр, сонгуулийн шоуны хэрэгсэл болгож өрөнд оруулсаар байв. Жишээ нь: 2011 онд Таван толгойнхоо нэрийг барьж БНХАУ-ын Чалко компаниас 250 сая ам доллар зээлж сонгуулийн өмнө иргэдэд тараасан. Улмаар дахин 100 сая ам доллар нэмж зээлээд ахмадуудад тараасан. Энэ мэт улс төржилтийн тоглоомний читоон болж ард түмэнд өгөөжөө өгдөггүй хуримтлагдсан өртэй компани болж хувирсан байлаа.

Харин У.Хүрэлсүхийн засгийн газар солигдсоны дараа удирдлагын шинэ баг очиж улс төрчдийн ширээнээс хөндийрүүлж шинэ менежментийг нэвтрүүлсэнээр компани зөв замдаа оров. Ийнхүү асар богино хугацаанд зөв менежмент удирдлагын үр дүнд 2017 он гэхэд өргүй болсоноо зарласан юм.

1072 ХУВЬЦАА ЖИНХЭНЭ УТГААРАА АМИЛАВ

Хувьцааг амьтай, амьгүй гэж хоёр хувааж болох юм. Амьгүй хувьцаа гэдэгт нь хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилдаггүй компаниудыг хэлж болно. Харин эсрэгээрээ ногдол ашиг болж хүрдэг, худалдаж, арилжиж болдог хувьцааг амьд хувьцаа гэж болно. Эрдэнэс Таван Толгой ТӨХК  нь Монгол улсын иргэн бүрт 1072 хувьцаа эзэмшүүлсэнээс хойш нэлээдгүй жилийг ардаа үлдээв. Сонгууль болгоны өмнө яригддаг ч бодит үр өгөөжөө өгч амь орохгүй байсан хувьцаа жинхэнэ утгаараа амилж байгаа нь түүхэн үйл явц юм. Учир нь Монгол улс түүхэндээ анх удаа уул уурхайн бялгаасаа иргэд бүх нийтээрээ ногдол ашиг хүртэх гэж байна. Их бага мөнгө өгөх нь одоо хамаагүй. Гагцхүү өр зээлнээсээ гараад өөрийн үйл ажиллагааны ашгаасаа хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилж эхлэх нь л амжилт. 

Мөн иргэдийн хувьцааны талаархь буруу ойлголт, эргэлзээг тайлах ач холбогдолтой. Үүнээс улбаалаад бусад төрийн болон, төрийн өмчит бус хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдээ ногдол ашиг хуваарилах салхийг хагалж байгаа. Хөрөнгийн зах зээл дээр хувьцаа эзэмшигч иргэд цалингаасаа гадна нэмэлт орлоготой болох боломжийг олон нийтэд ойлгуулж байгаа ач холбогдолтой. Энэ утгаараа хөрөнгийн зах зээлд бодит хувь нэмэр болно. Та хувьцааны дансаа энд дарж шалгаарай.

2018 ОНЫ МОНГОЛЫН №1 ТАТВАР ТӨЛӨГЧ

Эхэлсэн цагаасаа эдүгээг хүртэл улс орны эдийн засгийн гол хөшүүрэг байсаар ирсэн №1 татвар төлөгч бол Эрдэнэт үйлдвэр байв. Харамсалтай нь эх орны арвин их баялгийн 49%-ийг нь худалдан авах хувийн хэвшлийн шуналаас болсон хууль бус процесс дэлгэгдэж Монгол Улсын засгийн газар онцгой дэглэм тогтооход хүрч асуудал хурцадлаа. Энэ үед төрийн өмчит Эрдэнэс таван толгой хувьцаат компани улсын хэмжээнд №1 татвар төлөгч болж орж ирсэн нь 1072 хувьцаа эзэмшигчдийнхээ сонорыг баясгасан мэдээ байлаа. Цаашдаа улс төржилтөөс ангид байж тус компаний менежмент энэ чигтээ сайн явбал улс орныхоо эдийн засагт чухал нэмэр хандив болж, ард иргэдийнхээ аж амьдралд бодитой үр өгөөжөө өгсөөр байх нь дамжиггүй.

ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БОЛОВ

Хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй олон нийтийн компани гэдэг утгаараа олон нийтэд нээлттэй байх нь чухал юм. Компанийн засаглалыг сайжруулсанаар эрдэмтдийн зөвлөл, олон нийтийн зөвлөлийг дэргэдээ байгуулж, төрийн бус байгууллагуудтай бүх түвшинд хамтран ажиллажээ. Мөн 2018 оны 5-р сард байгуулагдсан “1072 хувьцааны мэдээллийн төв”-өөр дамжуулан давхардсан тоогоор 1.25 сая иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 500 мянга гаруй иргэнд үнэт цаасны дансаа нээлгэх боломжийг бүрдүүлж өгсөн байна. Ингэснээ олон нийтийн оролцоотой, олон нийтийн хяналттай, олон нийтэд ойлгомжтой шилэн компани болсон гэсэн үг.

 ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДСАН ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА ХЭН БЭ?

2016 оны сонгуулийн дараа тус компаний гүйцэтгэх удирдлагаар Д.Ариунболдыг томилсон байв. Харин М.Энхболдын бүлэглэлийн эсрэг У.Хүрэлсүхийн тэмцэл өрнөж засгийн газар солигдсоны дараа Д.Ариунболдыг ажлаас нь чөлөөлж оронд нь тус компаний тэргүүн дэд захиралаар ажиллаж байсан Б.Ганхуягийг Гүйцэтгэх удирдлагаар томилсон билээ. Ийнхүү Б.Ганхуяг захирал богино хугацаанд улс төрийн хараат байсан компанийг улстөржилтөөс салгаж бизнесийн зарчмаар ажиллуулж өрийг  нь тэглэж, олон нийтэд нээлттэй болгох, олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгох ажлыг зорилго болгон богино хугацаанд 680 тэрбумын өрнөөс салгаж 801 тэрбумын ашигтай ажиллуулж бодит үр дүнд хүргэж чаджээ.

Ингэж алсын хараатай бодлого хэрэгжүүлж чадсанаар төрийн компанийг сайн менежментээр ажиллуулж болдогийг үлгэр жишээ харуулав. Цаашлаад Монголын стратегийн 400 гаруй ордыг энэ Эрдэнэс таван толгой компанийн жишгээр менежмент хийж чадах юм бол бид хэнийг ч царай алдах шаардлагагүй юм. П.Жасрай агсаны хэлдэгээр: “Хонгилын үзүүрт гэрэл асч байна”

Залуучууд улс орноо чин шударгаар жолоодох цаг нэгэнт болжээ. Залуу үе бэлтгэгдсэн гэдгийг Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын үйл хэргээс харж болохоор байна.

Эх сурвалж: manan.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top