Хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллийг хүргэе. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр малын зах зээлийн дундаж үнэ дараах үзүүлэлттэй байна.
2019 оны хоёрдугаар сард ат Өвөрхангай аймагт хамгийн их буюу 1.2 сая төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 766.7 мянган төгрөг, соёолон үрээ Баян-Өлгий аймагт хамгийн их буюу 991.7 мянган төгрөг, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 592 мянган төгрөг, хязаалан шар Өмнөговь аймагт хамгийн их буюу 1.2 сая төгрөг, Увс аймагт хамгийн багабуюу 550.0 мянган төгрөгийн үнэтэй байна. Нас гүйцсэн эр хонины дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 170 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 115.4 мянган төгрөг, нас гүйцсэн эр ямааны дундаж үнэ Дундговь аймагт хамгийн их буюу 127.3 мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 81.7 мянган төгрөг байна.
Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр хоёрдугаар сард үхрийн 2 метрээс дээш урттай ширний дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 16.7 мянган төгрөг, Булган аймагт хамгийн бага буюу 3.4 мянган төгрөг, бусад аймагт 5.0-13.0 мянган төгрөг.
Адууны ширний дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 10.7 мянган төгрөг, Булган, Хөвсгөл, Дорнод аймагт хамгийн бага буюу 5.0 мянган төгрөг, бусад аймагт 7-10 мянган төгрөг.
Хонины ноостой нэхийний дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 1.9 мянган төгрөг, бусад аймагт 0.5-1.5 мянган төгрөг.
Ямааны ноолууртай арьсны дундаж үнэ Хэнтий аймагт хамгийн их буюу 44 мянган төгрөг, Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 20 мянган төгрөг, бусад аймагт 30-42 мянган төгрөг.
Ямааны цагаан ноолуурын нэг килограммын дундаж үнэ Дорнод аймагт хамгийн их буюу 100 мянган төгрөг, Ховд аймагт хамгийн бага буюу 60.0 мянган төгрөг.
Газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 1 тонн үрийн буудайн дундаж үнэ Орхон аймагт хамгийн их буюу 760 мянган төгрөг, Увс аймагт хамгийн бага буюу 600 мянган төгрөг, 1 тонн таваарын буудайн дундаж үнэ 500-600 мянган төгрөг.
1 тонн овъёосны дундаж үнэ Завхан аймагт хамгийн их буюу 700 мянган төгрөг, Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 400 мянган төгрөг, 1 тонн ногоон тэжээлийн дундаж үнэ Архангай аймагт хамгийн их буюу 280 мянган төгрөг, Булган аймагт хамгийн бага буюу 150 мянган төгрөг.
Боодолтой өвсний (20кг) дундаж үнэ Баянхонгор аймагт хамгийн их буюу 10.3 мянган төгрөг, Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 3.6 мянган төгрөг, 1 тонн задгай өвсний дундаж үнэ Завхан аймагт хамгийн их буюу 300 мянган төгрөг, Дархан-Уул аймагт хамгийн бага буюу 70 мянган төгрөг байна.
Сэтгэгдэл ( 0 )