Дэлхийн банкны ерөнхийлөгчид НЭГ л хүн нэр дэвшинэ

2019 оны 03 сарын 15

Дэлхийн банкны ерөнхийлөгчид нэг л  хүн албан ёсоор нэр дэвшихээр болжээ. АНУ-ын Сангийн яамны олон улсын асуудал хариуцсан дэд сайд Давид Малпасс нэр дэвших магадлалтай хүмүүсийн салхийг хагалж, нэр нь анх яригдаж байсан бол түүний нэр  албан ёсоор баталгаажлаа.

Дэлхийн банкны ерөнхийлөгч асан  Жим Ён Ким үүрэгт ажлаа хүлээлгэж өгснөөр, шинэ ерөнхийлөгчөөр хэн суух вэ гэдэг асуулт анхаарал татах болсон. Улмаар нэр дэвшигчдийн талаарх таамаглал хөвөрч байсан юм. Сануулахад,  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трамп нэр дэвшиж магадгүй талаар  Financial Times бичиж байв. Мөн  экс ерөнхийлөгч Жим Ён Кимийн ажлыг түр гүйцэтгэх Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Кристалина Георгиева, НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгчийн албыг хашиж байсан Никки Хейли нарын нэрс таамагт байсан.  Тэгвэл Давид Малпасс тэднийг ардаа орхин, нэр дэвшлээ.

Сануулахад, экс ерөнхийлөгч Жим Ён Ким  хоёрдугаар сарын 1-нд ажлаа хүлээлгэж өгсөн юм. Ким  хувийн хэвшилд ажиллахаар болж, өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байгаа гэж мэдэгдсэн ч, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын өөрийн таалалд нийцэх хүнийг томилохоор шийдвэрлэсэн гэх мэдээлэл бий.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top