Дэлхийн хадгаламж зээлийн хоршоодын зөвлөл (ДХЗХЗ, World Council of Credit Unions, WOCCU) Азийн хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-дыг дундын нэгдсэн сүлжээнд холбох Дижитал санхүүгийн хүртээмжийн төслийг эхлүүлж, платформуудыг судлан туршиж байна. Төслийг бүсийн түншлэлд тулгуурлан хэрэгжүүлэхээр төлөвлөж, эхний ээлжинд Индонези, Филиппин улсын нийт 50 сая гаруй гишүүдтэй томоохон холбоодоор дамжуулан эхлүүлээд байгаа бөгөөд нийгэмд нөлөөлөх харилцан уялдаатай, нээлттэй, давтамжтай, өртөг багатай, бодит цагийн төлбөр тооцооны систем болгон хөгжүүлэх зорилт тавьж байна.
“Билл болон Мелинда Гейтс” сангийн дэмжлэгтэйгээр эхлүүлж буй дээрх төслийг “Бүх орон нэг дизайн” зарчмаар хэрэгжүүлэх бөгөөд эхний нэг жилд дижитал төлбөрийн платформ, технологийг боловсруулах, шалгах болон судалгаа төлөвлөлтийг хийж, энэ оны сүүл гэхэд дараагийн үе шатанд буюу бүс нутгийн улс орнуудыг бүхэлд нь хамруулах шатанд шилжих зорилт тавиад байгаа юм.
Цаашлаад mojaloop нээлттэй эхэд суурилсан дижитал санхүүгийн платформыг дэлхийн бүх ХЗХ-дыг хамруулан өргөжүүлнэ гэж ДХЗХЗ төлөвлөжээ. Тиймд Зөвлөлийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал, ноён Брайн Бренч “дэлхийн санхүүгийн тогтолцоог илүү нягт, нээлттэй, хүртээмжтэй болгоход тусална” гэж төслийн ач холбогдлыг дүгнэн хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )