#1 ТАРАГНААС ХУЛГАНА ГАРСАН ГЭХ ИРГЭНИЙ ГОМДОЛ БА "СҮҮ" КОМПАНИЙН ТАЙЛБАР
БЗД-ийн иргэн Б-гийн хүүхдэдээ өгөхөөр авсан гялгар уутан савлагаатай тарагнаас хулгана гарч ирсэн гэх мэдээллийг редакцид ирүүлсний дагуу бид иргэн Б-тэй холбогдож, болсон явдлыг тодрууллаа. Тэрбээр баасан гаригт /2019.04.26/ Баянзүрхийн товчооны ойролцоох “Сансар” худалдааны төвөөс “Сүү” компанийн үйлдвэрлэдэг "Амтлаг" тараг худалдаж авсан гэв. Харин "Сүү" ХК-ийн зүгээс эл асуудалд тайлбар хийж, мэдэгдэл гаргаад байна.
#2 "ҮХСЭН ХОНИНЫ ГЭДСИЙГ ЗАДЛАХАД ДҮҮРЭН ХУЛГАНА ГАРСАН"
Хэнтий аймагт малын бэлчээр муу, өвс тэжээл ховор байгаатай холбоотойгоор зарим айлын хонь хулгана барьж идэж буй тухай өмнө нь мэдээлсэн. Энэ мэдээллийн мөрөөр сурвалжлах бага Хэнтий аймгийн Баянхутаг сумыг зорилоо. Хэнтий аймаг гэлтгүй зүүн аймгуудад хаваржилт хүндэрчээ. Өнгөрсөн өвөл хур тунадас багатай хараар өвөлжсөн учраас аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаарч хуурайшилт ихтэй хавар болж байна. Биднийг Баянхутаг сумыг зорих замд авто зам дээр дайруулсан хулгана ихээр таарж байлаа. Өвс тэжээл, газрын гарц муутай газраар хулганы нүүдэл илүүтэй орж ирдэг байна. Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг зэрэг зарим сумдад хулганы нүүдэл ихээр орж иржээ. Бэлчээрийн даац хэтэрсэн, хулгана газрын хөрсийг сүйтгэж байгаа зэрэг нь өвс, ногооны гарцыг муутгаж байгааг малчид хэлж байна. Мөн жилээс жилд хур бороо бага орж байгаагаас зуншлага муу, мал тараг тэвээрэг тааруу авч байгаа ажээ.
#3 "БҮС БА ЗАМ"-ЫН ГОЛ ГУРВАЛЖИН: ХЯТАД, МОНГОЛ, ОРОСЫН КОРИДОР
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д төрийн айлчлал хийж, үргэлжлүүлэн Бээжин хотноо “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анхны төрийн айлчлалаа БНХАУ-д хийсэн нь монголчуудын анхаарлыг татсан бол олон улсын анхаарал “Бүс ба Зам” чуулга уулзалтад төвлөрсөн өдрүүд байлаа. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Казахстаны экс удирдагч Нурсултан Назарбаев зэрэг томоохон тоглогчдыг Бээжинд цуглуулсан “Бүс ба Зам” чуулганаар хөндөн ярилцсан сэдвүүдээс “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор”-ын асуудлыг Хятадын хэвлэлүүд №1-т онцолж байна. Монголын төрийн тэргүүний айлчлалын үнэ цэнийг өргөж буй энэ сэдвийг Ерөнхийлөгч Х.Баттулга чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцох үеэр хэлсэн үгэндээ мөн онцолжээ.
#4 ДОПИНГИЙН “ШИНЖИЛГЭЭНИЙ БҮРТГЭЛ”-Д МАНАЙ 4 ТАМИРЧИН ОРЖЭЭ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос шинэ “Шинжилгээний бүртгэлийн сан”-гаа зарлалаа. “Шинжилгээний бүртгэлийн сан”-г допингийн эсрэг байгууллагаас гаргадаг бөгөөд тэмцээн уралдаангүй үед олон удаа допингийн шинжилгээ авч байх шаардлагатай гэж үзсэн тамирчдыг оруулдаг байна. Тухайн санд ямар тамирчин ордог вэ? Юуны өмнө спортын амжилт, мөн тухайн тамирчин допингийн эсрэг дүрэм зөрчиж байсан эсэх болон ямар нэг талаар допингийн эсрэг байгууллагын анхаарлыг татсан тамирчдыг оруулдаг байна. Жишээ нь, маш өндөр амжилт гаргах, зодог тайлсан тамирчин дахин уралдаан тэмцээнд орохоор болоход ч жагсаалтад оруулдаг аж.
#5 ЭТТ: ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛҮҮДЭЭ ГАРААНААС ГАРГАНА
“Эрдэнэс-Тавантолгой” 2019 оны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил болгон зарласантай холбогдуулан төмөр зам, баяжуулах үйлдвэр, усан хангамж зэрэг төслүүдэд анхны хөрөнгө оруулахаар болжээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу компанийн ТУЗ-өөс 2018 оны цэвэр ашгаас ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэсэн юм. Ногдол ашиг тараах мөнгөөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж, конвейрийн систем, хими технологийн үйлдвэр, цахилгаан станц зэрэг төслийн анхны хөрөнгө оруулалтыг хийхээр болжээ. Тухайлбал Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барих ажилд 7.7 тэрбумыг эхний ээлжид хөрөнгө оруулах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )