Монголд ирэх Гэмма Ван Халдэрэнийг танилцуулж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 10

Улаанбаатар хотод энэ сарын 22-25-ны өдрүүдэд  зохион байгуулагдах Тогтвортой хөгжлийн зорилгын Дээд түвшний бүлгийн 14 дэх удаагийн уулзалтад оролцогчдыг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байгаа билээ. Өнөөдөр НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комиссийн Статистикийн хэлтсийн дарга Гэмма Ван Халдэрэнийг танилцуулж байна.

Гэмма Ван Халдэрэн нь НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг нийгмийн комиссын Статистикийн хэлтсийн даргаар 2018 оны зургадугаар сараас ажиллаж байгаа. Өмнө нь Австрали Улсын Статистикийн Товчооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд АСТ-ны статистикийн хөтөлбөрүүдийг шинэчлэх, орчин үеийн статистикийн чадавхыг хөгжүүлэх ажлыг удирдаж байсан. Мөн АСТ-ны хууль тогтоомжийг шинэчлэх, өгөгдөл солилцох, өгөгдлийн интеграцчлал, микро датаны хандалтыг өөрчлөхөд чиглэсэн стратегийг боловсронгуй болгох үүрэгтэй.

НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комисс нь Ази, Номхон далайн бүс нутгийн НҮБ-ын бүсийн хөгжлийн гарц юм.

Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комисс нь бүсийн улс орнуудын хамтын хөгжил цэцэглэлт, нийгмийн тэгш байдал, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн тогтвортой үйл ажиллагаа явуулж ажилладаг. Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комиссын алсын хараа нь Ази, Номхон Далайн бүс нутагт эдийн засаг, нийгмийн хөгжилд хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг хангахын тулд гишүүн орнууд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх хамгийн өргөн хүрээтэй олон талт хөтөлбөр юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top