Хөгжлийн банкны шинэ удирдлага томилогдоод нэг сарын хугацаа өнгөрч байна. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшин энэ хугацаанд хийсэн ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар эдийн засгийн сэтгүүлчдэд товч мэдээлэл хийлээ. Тэрбээр банкны санхүүгийн үзүүлэлт, чанаргүй том зээлүүдийг хэрхэн шийдвэрлэх тухай, МУХБ-аас зээл авахыг хүсэгчид тавигдах хуулийн болон бодлогын шаардлагын тухай онцлон мэдээлэв. Хөгжлийн банкны санхүүгийн үзүүлэлт энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нийт актив дөрвөн их наяд 244 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгө нэг их наяд 138 тэрбум төгрөг, пассив гурван их наяд 106 тэрбум төгрөг байна.
Тайлант хугацааны байдлаар нийт зээлийн үлдэгдэл хоёр их наяд 577 тэрбум төгрөг, эрсдлийн сан 336 тэрбум төгрөг байгаа бол чанаргүй зээлийн хэмжээ 292 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Чанаргүй зээлийн харьцаа 10.4 хувьтай байна.
Чанаргүй том зээлүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар дараах мэдээллийг өглөө.
Хөгжлийн банкны үйл ажиллагааг чангаасан чанаргүй томоохон зээлдэгчдийг Засгийн газрын ээлжит шалгалт болоод Үндэсний аудитын газрын шалгалтаар тус тус олон нийтэд зарлаж тулгамдаж буй асуудлуудыг яаралтай, үр дүнтэй шийдвэрлэх үүрэг даалгаварыг МУХБ-ны удирдлагуудад өгсөн. Энэ хүрээнд томоохон чанаргүй зээлүүдэд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг эхлүүлээд байна. Тухайлбал, “ЭРЭЛ” компанид олгосон зээлийг эргэн төлүүлэх хүрээнд Засгийн газрын хамтарсан комисс байгуулагдаж хамтарсан компани байгуулах асуудлыг судалж байна. “МОН ЛАА” компанийн хувьд шүүхийн шатанд Хөгжлийн банктай эвлэрлийн гэрээ байгуулж 2019 онд зээлээ бүрэн төлөхөөр болж эхний төлөлт хийгдсэн. ХӨТӨЛ компанийн ашиглалтад орсон үйлдвэрийг улсын комисст хүлээлгэн өгч Хөгжлийн банкны барьцаанд авахаар ажиллаж байна гэлээ.
Мөн Хөгжлийн банк дотоод үйл ажиллагааны хүрээнд зээлийн бодлогыг шинэчлэн, зээлийн үйл ажиллагааг зохицуулах журамд өөрчлөлт оруулах, Чанаргүй зээлтэй ажиллах тусгай активын нэгжийн бүтэц, чиглэлийг шинэчлэх. Зөрчилтэй зээл хариуцсан мэргэжилтний орон тоог бий болгож, нэгдсэн удирдлага, менежментээр ханган ажиллахаар төлөвлөөд байна. Засгийн газраас хийсэн шалгалтын хүрээнд өгсөн санал зөвлөмжийн хэрэгжилт 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар 86.5 хувьтай байна гэв.
Хөгжлийн банкнаас зээл хүсэгчид тавигдах хуулийн болон бодлогын шаардлагын талаар хэлэхдээ “Хөгжлийн банкнаас олгосон зээл эргэн төлөгддөггүй гэдэг нийгэмд үүссэн ташаа ойлголтыг залруулах, зээлийн хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн болоод бодлогын шаардлага хангасан төсөл хөтөлбөрт санхүүжилт олгоно.
Хуулийн шаардлага нь экспортын бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэдэг байх, дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, ЗГ-ын Хөгжлийн бодлоготой нийцтэй байх, эдийн засаг, санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх, ТЭЗҮ, зураг төсөл, төсөв, хийгдсэн байх, эдийн засаг, байгаль орчин,нийгмийн үр нөлөөг тооцсон байхыг шаардна. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгчийн туршлагыг давхар харгалзан үзнэ.
Бодлогын шаардлагын тухайд 20 тэрбум төгрөг эсхүл түүнтэй тэнцэх гадаад валютын дүнгээс дээш хэмжээтэй санхүүжилт хүссэн байх, 100 хувь төрийн өмчийн ААН-ээс бусад этгээдийн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт олгох зээлийн дээд хэмжээ нь төслийн нийт өртгийн 85%-иас хэтрэхгүй байх, хуурамч мэдээлэл, баримт бичиг ирүүлсэн, зээл нь эрсдэлийн сангаас хаагдаж байсан харилцагчаас хүсэлт хүлээн авахгүй, банк санхүүжилт олгохоос татгалзвал 12 сар, шаардлагатай материал ирүүлээгүй буцсан бол 6 сарын хугацаанд дахин тухайн зээл хүсэгчээс хүсэлт хүлээн авахгүй байх зэргийг мөрдөж ажиллахаар боллоо. Түүнчлэн дунд, урт хугацаанд шаардлага хангасан Эрчим хүчний салбар, ХАА-н салбар, Уул уурхайн бус экспортын төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээс гадна МУ-ын хүн амын амьдралд шууд нөлөө үзүүлэхүйц томооохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Тухайлбал Газрын тос боловсруулах үйлдвэр, Агаар, хөрсний бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн ажиллана гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Нөгөө цементийн үйлдвэрийн өрийг