ЗИНДАА 2019.08.19 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

2019 оны 08 сарын 19

#1 “САУД ГОБИ КОАЛ ТРАНС” ШҮҮХЭД ЯЛАХ НАЙДВАРГҮЙ

“Сауд гоби коал транс” компа­нийн Тосон бумбын нуруун дахь Баянтэсийн уурхайн лицензийг цуцалсны улмаас тус компани хөрөнгө оруулалтын зардал болох 130 тэрбум төгрөгийн хохирлоо төрөөс нэхэмжлэнэ гэсэн “гомдол” хэвлэлээр болон нийгмийн сүлжээгээр хэдийнэ цацагджээ. Тусгай зөвшөөрлийг цуцалж буй хуулийн үндэслэлүүдийг шийдвэр гаргагчид болон хэрэгжүүлэгчид үйл явцын дунд хангалттай тайлбарласан боловч хувийн өмчийн үзлийг дээдлэгчид болон хөрөнгөтнүүдийн эрх ашгийг хамгаалагчид тэр бүхэнд төдийлэн үнэмшсэнгүй. 

Аливаа шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх, үүний улмаас хохирсон гэж үзвэл хэн боловч шүүхэд хандах, эрх ашгаа хамгаалуулах эрхтэй нь гарцаагүй. Энэ ч утгаараа “Сауд гоби коал транс” компанийн хөрөнгө оруулалтад олон нийт ээ байг гэхэд эзэн нь санаа зовох нь зүйн хэрэг. Хэдий тийм ч энэ удаад Б.Чойжилсүрэн нар шүүхдэж чадахгүй л болов уу. Чухам яагаад гэж үү?

Юуны өмнө “Сауд гоби коал транс” компанийн эзэмшиж байсан хоёр лиценз хэрхэн яаж яваад Б.Чойжилсүрэнгийн эзэмшилд хүрч очсон, ер нь эдгээр лиценз хүчин төгөлдөр байсан уу гэдгээс эхлээд шүүх асуудлыг судалж таарна. Өмнө нь “Сауд гоби сэндс” буюу монголчуудын сайн мэдэхээр Жастин Каплагийн мэдэлд байсан дээрх хоёр лицензийн хүчинтэй хугацааг сунгасан нь хууль зүйн үндэслэлгүй төдийгүй хээл хахуулийн арга замаар шийдэгдсэн болохыг шүүхээс тогтоож тухайн үеийн Ашигт малтмалын газрын дарга байсан Батхуяг нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэснээс түүх эхэлнэ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

#2 У.ХҮРЭЛСҮХ: НАМАЙГ ХУДАЛДАЖ АВНА ГЭВЭЛ ТҮҮН ШИГ ХУДЛАА ЗҮЙЛ БАЙХГҮЙ

Орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийн талаар нэгдсэн мэдээлэл солилцож, шийдвэр зорилготой Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2019.08.19/ Төрийн ордонд болов. Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон салбар хариуцсан сайдууд, аймгийн Засаг дарга, холбогдох байгууллагын удирдлагууд оролцсон юм.

Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Махан дээр онцгойлон анхаарах хэрэгтэй. Ирэх жил мах, гурилын үнэ тэнгэрт хадвал ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан та толгойгоороо хариуцна шүү. Эртхэн зохицуулалтаа хийгээрэй. Мал нядалгаа эхлэхээс өмнө хэллээ шүү. Дараа нь янз бүрийн тайлбар тавиад хэрэггүй.

Бүтээн байгуулалтын асуудлуудыг мөн анхаарах хэрэгтэй. Графикийн дагуу явах ёстой асуудлуудыг анхаарах хэрэгтэй. Аймаг орон нутгийн дарга нар Засгийн газрын зорилтыг биелүүлж ажиллах хэрэгтэй. Хариуцлага, сахилга батыг тогтоож ажиллах хэрэгтэй. Нийгэмд шударга ёсыг бэхжүүлж, улсын унаж байгаа эдийн засгийг зогсоож, сэргэлтийг хангах зорилтыг Засгийн газар дэвшүүлсэн. Нийгэмд шударга ёс тогтоох ёстой хүмүүс бол дарга нар та бүхэн. Газрын баялгаас авахуулаад ард түмнийг доромжилдог нөхдүүдтэй хатуу тэмцэх хэрэгтэй." гэдгийг хэллээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

#3 Т.АМАРЖАРГАЛАН: ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД ЭЛСЭГЧДИЙН ТОО ГУРАВ ДАХИН БУУРСАН

2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан их, дээд сургуулиудын элсэлт болон төлбөрийн тухай мэдээлэл, чанарын түвшний тухай БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Амаржаргалангаас тодрууллаа.

-2019-2020 оны хичээлийн жилийн хувьд их, дээд сургуулиудын төлбөр дунджаар хэдэн хувь нэмэгдсэн байна вэ?

-Дээд боловсролын төлбөрийг тогтоох эрх нь хуулиараа удирдах зөвлөлүүдэд нь байдаг. Төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг инфляцын төвшнөөс илүү нэмэхгүй байх талаар сайд чиглэл өгсөн. Үүний дагуу сургуулиудын төлбөр дээд тал нь арван хувь орчим л нэмэгдсэн харагдаж байна. Төлбөрөө нэмээгүй сургуулиуд байгаа. Ерөнхийдөө нэг кредитийн төлбөр 51.500-120.800 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Гучин кредит нэг жилд үзнэ гэж бодвол 1.650.000-3.000.620 төгрөгийн хооронд хэлбэлзэх төлөвтэй харагдаж байна. Зарим оюутнууд 30 кредитээс илүү ч үздэг, зарим нь дутуу ч үзэх тохиолдол байдаг. Тэгэхээр үүнээсээ шалтгаалаад төлбөрийн байдал өөрчлөгддөг.

-Хувийн өмчийн их, дээд сургуулиудын төлбөрийн талаарх мэдээлэл байгаа юу?

-Хувийн өмчийн их, дээд сургуулиудын хувьд бид тэгж их чиглэл өгөөд байж чаддаггүй. Төр ямар нэг байдлаар өмчийн харилцаа байдаггүй болохоор. Гэхдээ томоохон их, дээд сургуулиуд байдлыг ерөнхийдөө дагах маягтай байдаг.

-Аль сургуулийн төлбөр хамгийн их нэмэгдсэн бэ?

- Ерөнхийдөө жигдхэн 10 орчим хувиар нэмэгдсэн байна.

-Яамнаас их, дээд сургуулиудын чанарын тал дээр анхаарал хэр хандуулж ажиллаж байна вэ?

-Үүн дээр бид их анхаарал тавьж ажиллаж байна. Чанарын шинэ тогтолцоонд шилжиж байна гэж үзэж байгаа. Яагаад гэхээр төрийн болон хувийн өмчийн сургуулиудын тавьж байгаа дүнг чанарын ижил түвшинд байна уу гэдгийг баталгаажуулах хэцүү байгаа. Тэгэхээр бид дотоод чанарын баталгаажилтад шилжих асуудлыг хоёр жилийн өмнөөс ярьсан. Сургуулиудад дотоод чанарын баталгаажилт хариуцсан нэгж юм уу, хариуцсан мэргэжилтэнтэй байх чиглэл рүү явж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өмнө нь сургуулиуд өөрсдөө төгсөлтөө хийгээд хөтөлбөрөө сайн байна уу, үгүй юу гэдгийг магадлан итгэмжлэхээр магадлуулдаг байсан. Харин эцсийн дүн гарсан хойно биш, явцын дүнг чанартай байлгах тал дээр байнгын хяналт шинжилгээ хийж, зөвлөмж өгөх нэгж ажиллаж байна гэсэн үг.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

#4 Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БӨХ, ТӨР ХОЁР ТУСДАА БАЙХ ЁСТОЙ

Үндэсний их баяр наадмын түрүү бөхөөс допинг илэрсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед асуудалд Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нөлөөлж болзошгүй байгаа тухай яриа гарах болсон. Тэгвэл УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Бөх, төр хоёр, уяач, УИХ-ын гишүүн тусдаа байх ёстой” гэж хариуллаа.

Тэрбээр “Хэнтий аймгийн нутгийн зөвлөл хуралдаагүй. Ер нь миний хувийн байр суурь бол бөх, төр хоёр тусдаа байх ёстой. Уяач, УИХ-ын гишүүн хоёр тусдаа байх ёстой. Ингэж нэг талд нь гаргаж шийдэх ёстой. Тэгэхгүй бол арай хэтэрлээ. Олон асуудал гарч байна.

Ер нь үндэсний баяр наадмыг хуульчилсан нь буруу байж магадгүй. Хэт төрд татаад аваад ирчихсэн байх талтай. Бөхийн холбоо зүгээр зохион байгуулаад явж байсан юмыг заавал Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгож, заавал төр оролцдог болсон нь алдаа байж магадгүй. Энэ тал дээр миний хувьд ямар нэг байдлаар оролцохгүй. Ажиглаад л байж байна” гэсэн тайлбар хийлээ.

 

#5 ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТӨЛБӨР АРАВ ХҮРТЭЛХ ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

2019-2020 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан их, дээд сургуулиудын төлбөрийн нэмэгдлийн тухай асуудал яригдаж эхэлдэг. Энэ жилийн хувьд ч мөн өмнөх жилүүдийн адилаар сургуулиудын төлбөр нэмэгдсэн байх бөгөөд хамгийн дээд тал нь 10 хүртэлх хувиар нэмсэн тухай мэдээллийг БСШУСЯ-аас өглөө.

Манай улсын хувьд нийтдээ 90 гаруй их, дээд сургууль байдаг гэсэн судалгаа бий. Үүнээс 17 нь төрийн өмчит сургууль. Эдгээр сургуулиуд жил бүр тодорхой хэмжээгээр төлбөрөө нэмдэг. Үүнийг хуулиараа удирдах зөвлөлийнхөн шийддэг бөгөөд инфляцын түвшингөөс хэтрүүлэхгүй байх талаар БСШУСЯ-аас чиглэл өгсөн байна.Харин сургуулиудын нэг кредитийн төлбөр дунджаар 51.500-120.800 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд 30 кредит нэг жилд судална гэж үзвэл жилийн төлбөр нь 1.650.000-3.000.620 төгрөг болох ажээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(185.217.68.238) 2019 оны 09 сарын 20

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319

0  |  0
matilda(185.217.68.238) 2019 оны 09 сарын 20

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319

0  |  0
Top