ЭХЭМҮТ: Хүүгийн биеийн идээлсэн хэсгийг зүсэж авсан

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 22

Эмнэлгийн тусламж авахаар очсон хүүхдэд тариа андуурч хийснээс хүүхдийн бие хүнд, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа талаар И.Булган гэх эмэгтэй тусламж хүсэж, цахим хуудсанд нийтэлсэн нь олныг сэрдхийлгэв. Хүүгийн зураг үнэхээр сэтгэл өвтгөм байлаа. 

Түүний хэлснээр 2019 оны наймдугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн хүүхдийн эмчид хандан халуун бууруулах тариа хийлгэжээ. Гэтэл маргааш нь буюу наймдугаар сарын 20-ны өдөр тариулсан газар нь хөхрөлт үүссэн тул Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д очиж үзүүлтэл өмхий ногоон тос түрхээд явуулсан байна.

Удалгүй хүүхдийн биеийн байдал муудаж, өчигдөр буюу наймдугаар сарын 21-ний өдрийн 11:00 цагт Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн боловч оройн 17:00 цагт эмчилгээ эхэлжээ. Одоогийн байдлаар хүүхдийн дотор эрхтнүүд гэмтсэн ба эмчилгээгүй гэсэн хариулт өгчээ. 

Хүүхдийн биеийн байдлын талаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга Ш.Энхтөртэй холбогдож, тодрууллаа. 

Тэрбээр “Хүү мэс заслын тасгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа. Нэг удаа мэс засалд орсон. Бид хүүхдийн идээлсэн арьсыг зүсэлт хийж авсан. Хоёроос гурав хоногийн дараа хүүгийн бие сайжирна гэж бодож байна. Хан-Уул дүүргийн эмнэлэгт халуун бууруулах тариа хийлгэсний улмаас ийм зүйл болсон. Хүүхдийн бие сайжрахаар яг ямар тариаг ямар тунгаар, яаж хийснийг нь холбогдох албаны хүмүүс шалгаж тогтоох байх" гэв. 
 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.116.118) 2019 оны 08 сарын 23

Яг юунаас болж ингэж арьсны үхжилт үүссэнийг олох хэрэгтэй байх даа, Тариа ч андуураагүй байх аа, маш хүчтэй нянгийн халдвар л ингэж өвчлүүлэх байх,, Хүүхдийн биенд голомт байна даа,

0  |  0
Ми Лянь(202.9.43.29) 2019 оны 08 сарын 23

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат өөрийн төрсөн дүүтэйгээ хамтран эзэмшдэг “Хэрх Илч” компанийн нэр дээр Тост, Тосон бумбын орд газрыг эзэшдэг байсан баримтууд ил гарч эхэллээ.

0  |  0
яанаа(119.40.103.37) 2019 оны 08 сарын 23

ямар тариа хийсийн болоо, тариа хийсэн сувилагч юу бодож байнаа

0  |  0
зочин(202.179.24.37) 2019 оны 08 сарын 23

ийм л хүйтэн хөндий сэтгэлгүй улсад бид итгэл найдвар тээж очдог, ямар ч өрөвдмөөр юм бэ, тэр тариа хийсэн сувилагч нэртэй мангасыг яах гэж байна Сайд аа . Ерөнхийдөө улсын эмнэлэгийн дүр төрх хандлага иймэрхүү, ажлаа хийж байна гэж боддоггүй өвчтөнүүдийг гуйлгачид аятай үздэг энэ байдыг яаж арилгах вэ, цалинг нь нэмлээ өөр яалгах гэсийн бол, бүгдэд нь нэг нэг хувийн эмлэг бэлэглэвэл сайхан зантай болох улс шиг байна

0  |  0
Zochin(66.181.186.100) 2019 оны 08 сарын 23

Embelegiinhen hen ch er hariutskagatai baigaachee yamar hachin hvmvvs ve? Arfa hemjee av olon tvmend ter taria hiisen buyu aldaa gargasan hvniig il bolgo

0  |  0
Zochin(202.55.188.85) 2019 оны 08 сарын 23

Ewiidee ewii nylh huuhdiig ingej tamlah gej araich dee

0  |  0
Aa(64.119.18.132) 2019 оны 08 сарын 22

Eoe aimshjg estoi xelex ug alga uxsenee xiij xunii uriig iim bllgodog xar maluudiig ene xorvoogoos zailuulaqd archaad uguuch

0  |  0
Yy(64.119.18.132) 2019 оны 08 сарын 22

Yu vee soliortson emchnar ve.yaj xunii uriig iim xariutslagsgui bolgoj chadaj bn aimshigtai zurx sertxiilgej bna xan uul denduu mal emchnartai sayxan 10 n sartai xuuxdee urxiin emnelegt uzuulxed mash xund antibiotik bicheed zuer bolno ged tomrood bsan xarvaas xar xuduunii yugeech medku ork bsan yun xuuxed edgerex buun uur emneleg bolson bas ter intermedin xuuxdin emchnar mash ayultai bas l xuyxed zovooson edgerexgui baaxn em uguud bur dordson ene xaasaigui niaraan emchnarig mash sain beltgrmeer bnaa

0  |  0
Yochin(109.127.210.124) 2019 оны 08 сарын 22

OMG

0  |  0
Zochin(103.229.120.51) 2019 оны 08 сарын 22

Mongoliin emneleg gej dandaa huduu oron nutgaas irsen yamarch soyolgui buduuleg naad zahiin ariun tsevriin medleggui, heneggui, mergejliin talaasaa bol bur ch 00 zaasan humuuseer duurtsen, yalanguya duurgiin emneleguud, orhiin emnelguud

0  |  0
Zochin(103.229.120.51) 2019 оны 08 сарын 22

Unendee l hariutlaga gej algaa yanaa.

0  |  0
B(24.18.244.205) 2019 оны 08 сарын 22

Ene mongolchuud nyalh ursee tamlaj alaaad duuslaa yasan uls gej iim baidgiin.

0  |  0
Зочин(66.181.183.10) 2019 оны 08 сарын 22

Сарангэрэлийг зайлуулаачээ

0  |  0
зочин(117.111.12.85) 2019 оны 08 сарын 22

ийм алдаа огт гаргах ёсгүй .тэр тариа хийсэн хүн тамд унаж тарчлах болтугай

1  |  0
зочин(103.26.194.59) 2019 оны 08 сарын 22

хануулын эмнэлгийнхэн ч хэцүү дээ. жаахан үнэтэй юм эдэлж хэрэглэсэн хүний улыг долоох гарна. энгийн ядарсан хүнийг зандарч үл тоож харьцана. Яаж харьцаж байгаагаа өөрсдөө ч мэддэггүй юм билээ. Хүн үзэж байхдаа утсаараа хов ярьсаар л байдаг. Ийм хүмүүсээр даралт үзүүлэх найдваргүй санагдсан.

0  |  0
Зочин(103.26.193.26) 2019 оны 08 сарын 22

ХУД-ийн эмнэлгийн ажилтнууд ялангуяа сувилагч нар нь эмнэлгийн дүрэм, ёс зүйгээ мэддэггүй, дэг журамд маруухан байдгийг хэвтэж эмчлүүлсний хувьд мэдэрсэн. Ер нь нэг тийм хүйтэн хөндий харилцаатай, өвчтнөө загнаж сандарсан, бүдүүлэгдүү үг яриатай сувилагч охидууд инээд хөөр болон сүлжилдэж өвчтөний эргэлтийн хоолыг хороосон иймэрхүү дүр төрх давтагддаг. Эмнэлгийн цэвэр цэмцгэр байдал алдагдсан, ажлын хариуцлага суларсан газар болсонд харамсмаар.

0  |  0
зочин (122.201.22.212) 2019 оны 08 сарын 22

Эвий эвий ядаж бяцхан үрсүүдийг зовоож, тамлахгүй бай л даа. Ёс зүй, чиг хандлага гэж байгаа энэ үед эмч, сувилагчидын хариуцлагыг сайжруулах хэрэгтэй байна даа.

1  |  0
Хммм(139.5.219.128) 2019 оны 08 сарын 22

Монголд хулгай хийж авилга авч улаан цайм баяжаад бхад хууль үйлчилдэггүй, хүн алсан ч мөнгө танил нь бхад хууль үйлчилдэггүй. Энэ нэг нялх амьтан ингэж зовж бхад хийсэн сувилагч эмчийг өмгөөлөөл ялалсан болоод өнгөрнө. Эцсийн эцэст салбар бүр дор бүрнээ бүгд адилхан хариуцлага гэж мэдэхгүй бхад хохирогчид л насан туршдаа хохирч хар толботой үлддэг. Хуульгүй оронд үхснээ хийгээд хууль санаачлаад батлаад суудгийн хэдэн эргүүнүүд

0  |  0
Zichin(202.9.44.2) 2019 оны 08 сарын 22

Hariuzlagagui yragchid eviiii eviii

0  |  0
зочин(192.82.64.218) 2019 оны 08 сарын 22

хөөрхий минь ийм жаахан үрийг ингэж зовоох гэж ямар муухай хариуцлагагүй юм бэ тариагаа шалгаж байл даа эмч, сувилагч нараа бид ч бас хийх гэж байгаа тариаг нь нэр нь зөв эсэх, огноо нь дууссан эсэхийг давхар шалгаж байх хэрэгтэй юм байгаан хүүхэд л хэцүү байна эрүүл хүүхдийг янз бүрийн өвчтэй болгочихсон байх вий дээ

1  |  0
Top