Сэлэнгэ аймгийн Шаамар сум нь 1924 онд Орхон-Шаамар нэртэйгээр Орхоны хөндий буюу Халзангийн хаяа хэмээх газар анх байгуулагдсан түүхтэй. Дэлгэрхаан, Дулаанхаан, Охиндий гэсэн гурван багийн нийт 1100 гаруй өрхийн 3858 хүн амьдардаг бөгөөд Сэлэнгэ аймгийн Бэлчирийн бүс хэсэгт оршдог, Улаанбаатар хотоос 330 км, аймгийн төвөөс 22 км зайд байрладаг сум. Шаамарын хувьд газар тариалан давамгайлсан, улсын хэмжээнд хамгийн цөөн малтай сум гэдгээрээ онцлог. Нийт газар нутгийн хэмжээ 67 мянга гаруй га. Үүнээс ХАА-н эдэлбэр газар 32 мянган га буюу бараг тал хувийг нь эзэлдэг юм байна. Сумын хэмжээнд 2017 онд нийт 24 мянга орчим толгой мал бүртгэгджээ.
Шаамар сумын удирдлагууд малчдынхаа бэлчээрийг Хятадын хөрөнгө оруулалттай компанид худалджээ
Малтай иргэдийнхээ амьжиргааны эх үүсвэрээс салгах тогтоол шийдвэр хэзээ, хэрхэн гарсныг харъя. 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Сэлэнгэ айгийн Шаамар сумын Засаг зарга М.Баярбаатар Газар эзэмшүүлэх тухай захирамж гаргажээ. А12 тоот уг захирамжид, Дэлгэрхаан 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Үржихийн эхийн урд байрлах 221 га газар, 49-р зүүн урд энгэрт байрлах 79 га газрыг тус тус хагалахгүйгээр бусад аргыг ашиглаж, эмийн ургамал тарих зориулалтаар “Сэлэнгэ үндэс” ХХК-д 60 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй хэмээн баталжээ. Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэхийг газар эзэмшигч “Сэлэнгэ үндэс” ХХК-д үүрэг болгосон байна.
Гэвч бодит байдал дээр эсрэгээр эргэжээ. “Сэлэнгэ үндэс” ХХК байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй төдийгүй газар хөрсийг хөндөхгүй, хагалахгүй хэмээн хууран мэхэлсэн нь өнөөдөр ийнхүү зөрчил тэмцэл үүсэхэд хүргээд байна.
Биологийн шинжлэх ухаанд “Харь зүйл” гэх нэршил бий. Албан ёсны тодорхойлолт нь шинэ орчинд амархан дасан зохицож, улмаар хүч түрэн давамгайлж, нутгийн унаган зүйлийг шахан зайлуулж чаддаг шавж, ургамал, амьтан гэх мэт хэмээн тодорхойлсон байна. Энэ нь хилийн гаднаас зориудаар болон санамсаргүй байдлаар зөөвөрлөгдөн ирж нутагшиж байгаа ургамал, амьтны зүйлийг хэлээд байгаа хэрэг.
Харь зүйлийн нэвтэрсэн орчин байгалиас заяасан өрсөлдөгчид болон тэднийг барьж иддэг амьтад, шавж, шимэгч хорхой байхгүй болдог байна. Улмаар тоо толгой нь олширч, тархац нутаг нь богино хугацаанд хүрээгээ тэлэн томордог бөгөөд хүний үйл ажиллагаагаар доройтсон орчинд нутгийн зүйлээс илүү тэсвэртэй амьдрах чадвартай байдаг юм байна.
Монгол Улсад маш олон төрлийн “Харь зүйл” хэдийнэ орж ирж, хор хөнөөлөө учруулаад эхэлжээ. Тодорхой хэлбэл, “Хилээр нэвтрүүлэхийг хориглосон хорио цээртэй хөнөөлт организмын жагсаалт”-д орсон найман төрлийн хөнөөлт “Харь зүйл” бүртгэгчихээд байна. Тухайлбал, Хятадын үрч бох, цагаан будааны шөвгөр хошуут цох, эрдэнэшишийн шөвгөр хошуут цох, Өрний эрдэнэшинийн бох, алимны мөлгөр цох, гурилын жижиг жуулгавч, гурилын цог эрвээхэй, усан үзмийн филлоксер. Үнэндээ эдгээр шавж хортонгууд бол зөвхөн бүртгэгдсэн нь хэмээн албаны хүмүүс анхааруулсан байна.
Тэгвэл генийн инженерийн аргачлалаар гаргаж авсан үр ямар сөрөг нөлөөтэй байдаг вэ? Ийм үрээр ургасан ургамал ногоог генийн өөрчлөлттэй хүнс гэж нэрлэдэг агаад хүнсэнд хэрэглэхийг ОХУ-д төдийгүй БНХАУ-д хуулиар хориглодог юм байна. Генийн өөрчлөлттэй ногоо тарьснаар өсөлт нь бидний төсөөлснөөс асар хурдтай эрчимждэг бөгөөд хятадууд зуны хэдхэн сард 10-12 удаа ургац хурааж байсныг нь ОХУ-ын хууль, хяналтын байгууллагынхан тогтоожээ. Эрдэмтэн судлаачдын тайлбарласнаар, генийн өөрчлөлттэй үрээр ургасан ногоо уушгины хавдар үүсгэх зэргээр маш хортой үр дагавартай байдгийг баталсан байна. Угтаа бол энэ асуудлыг оросууд тухайн улс орны хүн амын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд заналхийлсан гэмт хэрэг хэмээн үзсэн юм.
Тэрбум илүү хүн амынхаа хүнсний ногооны хэрэгцээг хангахын тулд хятадууд химийн бордоо, генийн өөрчлөлттэй үр хэрэглэдгээ бараг арваад жилийн өмнө дэлхийд ил тод зарласан. Тухайн үед томоохон орнуудын эрүүл мэндийн байгууллага хятадуудын үйлдлийг “Энэ бол зөвхөн БНХАУ-ын хүн амд хамаатай биш. Хятад улс дэлхийн олон оронд хүнсний экспортын сүлжээгээ тогтоосон, маш том зах зээлийн тоглогч гэдгээрээ хүн төрөлхтний хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудал” хэмээн буруутгаж байсан юм. Уг нь Монгол Улс 2018 он гэхэд харь зүйлийн амьтан, ургамлын бүртгэл хийж, мэдээллийн сантай болох, 2020 он гэхэд түрэмгийлэгч харь зүйлийн тархалтыг хянах эрх зүйн орчныг сайжруулах, 2025 он гэхэд харь зүйл нэвтрэн орох, түүний тархалтаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх зорилтыг аль 2015 онд тавьсан түүхтэй. Харамсалтай нь, өнөөдөр энэ зорилтуудын аль нь ч биеллээ олоогүй, ажил хэрэг болоогүй байна. Хамгийн гол нь үүний цаана нийгэм дэх халдварт өвчлөл нэмэгдэж, эрүүл мэнд, байгаль орчин тэр хэмжээгээр доройтож байгааг мартаж болохгүй.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “49 дүгээр Точка” гэж нэрлэдэг энэ багаахан нутгийн ихэнх нь газар тариалангийн бүс нутагт багтдаг. Нутгийнхан төдийгүй өөр аймаг, сумын иргэд Шаамарт хүнсний ногоо, тариа тарьж ахуйгаа залгуулдаг. Шим тэжээлтэй хөрсөнд нь тарьсан бүхэн ургаж, тордсон бүхэн үрээ цацдаг хэмээн билгэдэн ярьцгаадаг юм, монголчууд.
Шаамар сумын эдгээр цөөн хэдэн өрхийн 5000 гаруй мал бэлчээрлэх газаргүй болон хавчигдаж, амин зуулгаасаа салах аюул нүүрлээд байна. Цаашлаад нэр нь үл мэдэгдэх Харь зүйлийн ургамлыг одоогийн бадлаар гэхэд л 200-гаад га талбайд тарьчихаад сууж байхад албаны хүмүүс, Шаамар сумын Засаг дарга, ИТХ-ын дарга гээд удирдлагууд нь зовсон шинжгүй сууж байгааг зөвтгөх арга алга. Байгалийн унаган тогтоцыг өөрчлөх, агаарыг бохирдуулах, хөрсний шим тэжээлийг илүүтэй сорж шимэх байдлаар ой мод, ашигт ургамлыг устгах зэргээр дэлхийн уур амьсгалыг өөрчлөн доройтуулахын хэрээр харь зүйлийн тархалт, аюул занал нэмэгддэг болохыг судлаачид тогтоосон байна. Хүний үйл ажиллагаанд дасан зохицох чадвар сайтай, дэлхий даяар тархац нутгаа тэлж явдаг түрэмгийлэгч харь зүйл ч гэж бий болжээ.
Өнөөдөр дэлхийн улс орнууд өөрийн нутагтаа урд нь тариалж байгаагүй, судлагдаагүй хүнсний ногоо, жимс жимсгэний мод, бут, эмийн ургамал зэрэгт тавих хяналтаа улам чангатгасаар байна. Түүнчлэн дур мэдэн тариалсан, лабораторийн нарийн шинжилгээнд хармруулж, тусгай зөвшөөрөл аваагүй хүмүүст ногдуулах шийтгэл, торгуулийн хэмжээг ч хэд дахин өсгөжээ. Чухамдаа энэ нь хүн амынхаа эрүүл мэнд, байгаль экологи, нийгэм, эдийн засагт урьдчилж тооцоолоогүй асар том эрсдэлээс хамгаалж байгаа хэрэг. Гэтэл Монгол Улсын газар тариалангийн нэгэн чухал бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн нутагт аль нэг сумын, хэн нэгэн Засаг даргын захирамжаар хэдэн зуун га талбайг 50, 60, 70 жилээр эзэмших эрх авчихаад сууж байна. “Сэлэнгэ үндэс” ХХК 2018 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд Шаамар суманд газар эзэмших эрх авснаас хойш нэг сарын дараа буюу 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Лүй Хэшун гэх хятад иргэний эзэмшилтэй “Хэшун Агро” ХХК-д шилжүүлсэн байна. Ийм давуу эрхтэй нөхөд хэний ч үл мэдэх, Харь зүйлийн ургамал тарьчихаад, нутгийн малчдыг чичлэн буруутгаж, адлан шоовдорлож сууж байна гэдэг бол зүгээр л хараад, зүгээр л сонсоод өнгөрөх асуудал яав ч биш.
ХХ ХӨТӨЛБӨР ҮЗҮҮЛЖ БАЙНА: НЭВТРҮҮЛЭГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 26 )
Орост тарисан помидор огурцы нь рүний генд нөлөөлнө гэж хятад ногоочдыг оросоос гаргаж байсан Одоо монголын ногоочид харьцангүй олон болж бодлогоор дэмжих хэрэгтэй
Америкууд хятадаас хараат байхыг хүсэхгүй бүх зүйлд нь өндөр татвар оногдуулж зарим консулын газруудыг нь гаргаж байна Гэтэл манай аймаг сумын хурган дарга нар газар нутаг баялаг мал аж ахуйгаа бодохгүй байгаад хариуцлага тооцдог газар алга Монгол хүн малчин хүмүүст мал малын билчээр тодорхой хэмжээгээр хэрэгтэй
Монгол улс даяар хятадын болон хятадын хөрөнгө оруулалттай компаниудад газар олгох , хүнсний бүтээгдэхүүн тарьж ургуулахыг бориглох хэрэгтэй
Хар Хятадуудын үтрээ,үржил шимт хөрсөнд нь үрээ тарих бодлого хэрэгжээд явж байхад төрийн хар хүмүүс нь сонгуулиас сонгуулийн хооронд жалга довноосоо гараагүй үзлээрээ хэрэлдэж байхад Хятадууд Монголыг хорлоод явж байна.Харийн хортой ургамал тарихыг хориглосон хуулийг байгаль хамгаалах,газар тариалан эрхлэх хуулиндаа оруулж, тархаад байгаа тэр ургамлуудыг нь устгаж болдоггүй юм уу .
наад муу новшнуудаа зайлуулаачээ юунаас айгаад байна аа
хогийн ургамлыг нь шатаагаачээ
us oron mini udahgui hujaagin koloni bolno gehed neh buruudad bhgui boljee. haa saigui l hujagud nogo tarij mal mallaj bn. uls ornig udirdaj bga humus er ni yu boddog bol. yagad iim yum bee.
Монгол төрийн хойморь гараад огцорсон хужаа Эрдэнэбатын хужаа ах нартайгаа хамтарч хийсэн ажил гэсэн шүү
Сэлэнгэ аймаг бол газар тариалангийн бүс нутаг. Тэгэхээр тэнд газар тариалан эрхлэхэд юу нь буруу байна. Алим тарьдаг гэл үү. Анхандаа бас л харь ургамал гэгдэж байсан байх даа. Төмс жишээ нь Монгол ургамал уу.
Яах вэ хүмүүсээ.Арай дэндэж байнашдээ.
alhaar tsohiod ynagachihmaar garyyd zunduu bnaa yah be
DASAN ZOHITCOHOOS N UMNU GEREEGEE TCUTCAL. MONGOLIIN UVUL ERH BISH JAMAAR N USTGAH BIZ.
DASAN ZOHITCOHOOS N UMNU GEREEGEE TCUTCAL. MONGOLIIN UVUL ERH BISH JAMAAR N USTGAH BIZ.
захирамжийг нь хүчингүй болгох хэрэгтэй нэн даруйн арга хэмжээ авах болтугай
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хүмүүс хоорондын зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбогдоорой Зээлийн хугацаанд зээлийн хүү 2% байна. Бидний санал 5,000-аас 5,000,000 долларын хооронд хэлбэлзэж, 1 жилээс 25 жил хүртэл буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо бариарай. Захидал: matildalecoustre@gmail.com wathsapp: 0033 756 86 5319
Хятадуудыг өөгшүүлсэн, дураар дургих боломжийг хангасан хүн бүрийг тонилгочихмоор байна.
60 jil gesen uu iim dargad iim ih erh medel baidag umuu
uursduu hyatdjii geed guigeed baidag humuusshuudee
uursduu hyatdjii geed guigeed humuusshdee
Сэлэнгэ аймгийн засаг дарга Оргил холбоотой юу гэдгийг шалга. Газар шороогоо худалдаж идсэн хүн хогнуудад дахиж бүү төрийн ажил өг. Шалгаад ял шийтгэл оногдуулах бол оногдуул. Арайл хэтэрлээ ийм дүр зураг
temts tarisan nogoog n ustga
nutgiin ard tvmen temtsrrch hortoi mal hvn hordoh ch um bilvv har tamhi ch bj medne sumiin ydiglaga hyanaltiinhan uygaa harj bdgiin hahuuli avsan bgaa l da
Арай ч дээ. Шат шатны хүмүүс нь анхааралдаа авч шийдвэртэй алхам хийгээсэй.
Баярбаатар гэгчийг АТГ шалгаачээ Цаашдаа сум аймгийн засаг дарга нар газрын зовшоорол уул уурхай эрхлэх зовшоорол огдогийг бурэн болиулах хэрэгтэй Ходоогийн дарга газар нутгаа худалдаж байгаль орчноо суйруулж Монгол улсын нэгдмэл байдалд нэг биш удаа заналхийллээ