Япон улс агаар-сансрын хүчин байгуулах эрмэлзэлтэй байна. Үүний цаана юу нуугдаж байна вэ? Тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдэлдээ “Энэ бол уран зөгнөл биш” гэж онцолжээ. Агаар-сансрын хүчин байгуулах нь үнэхээрийн туйлын бодит хэтийн төлөв гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Газар дээр суурилсан сансрын үйл ажиллагааг хянах систем нь шинжээчдийн дүгнэж байгаагаар Токио Орос, Хятад болон хоёр Солонгосыг оролцуулан хөрш орнуудаа ажиглахад шаардлагатай аж. Японы өөрийгөө хамгаалах агаарын хүчин нь агаар-сансрын хүчин болж магадгүй байна. Энэ талаар Шинзо Абэ энэ сарын 17-нд болсон хэвлэлийн хурал дээр хэлжээ. Тэрбээр Япон улс агаар-сансрын хүчин байгуулна гэсэн яриаг зарим хүн уран зөгнөлд хамааруулж байгааг хэлээд “Энэ уран зөгнөл биш” гэж “Kyodo” агентлагт ярьсан байна.
Японы Засгийн газар 2020 онд сансрын хүчний салбар байгуулах гэж байгаа нь өнгөрсөн наймдугаар сарын эхээр тодорхой болжээ. Энэ талаар Японы “Yomiuri” сонин мэдээлжээ. Тус хэвлэлд өгүүлснээр өөрийгөө хамгаалах хүчний шинэ салбар нь АНУ, Орос, Хятад зэрэг улсыг сансарт идэвхтэй болгох зорилготой аж. Сансрын салбар нь 70 хүнээс бүрдэх бөгөөд Токиогоос баруун зүгт орших Фучу хот дахь агаарын баазад байрлах юм байна. “Японы Засгийн газар одоо газраас сансраар тагнах систем дээр ажиллаж байгаа. Өндөр мэдрэмтгий радар, оптик дуранг ашиглана” гэж олон улсын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгүүлжээ. Уг үйл ажиллагаагаа 2023 онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
Энэхүү систем нь бусад орны хиймэл дагуулын аюулаас хамгаалж байгаа аж. Тэрчлэн сансрын хог хаягдалтай холбоотой нөхцөл байдалд хяналт тавьж, Японы сансрын агентлаг нь АНУ-ын цэргийн алба хаагчдыг сургаж ч болно гэж шинжээчид өгүүлжээ.
Уран зөгнөлийн салбар
Батлан хамгаалах төслүүдийг хөгжүүлж, олон жилийн турш Японы цэргийн чадавхыг бэхжүүлэх нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Токиогийн хүлээсэн үүргээсээ татгалзсан явдал аж. Тус улсын үндсэн хуульд энэ талаар тусгасан байдаг гэнэ. Гитлерийн эсрэг эвсэл сүйрч, Япон бүрэн эрхт армитай байх эрхээсээ татгалзахаас өөр аргагүй болжээ. Токио бусад орнуудтай маргаантай байгаа үедээ хүч хэрэглэхгүй гэсэн баталгаа өгсөн байна. Гэсэн хэдий ч Япон олон жилийн туршид улс орны цэргийн чадавхыг сэргээх үйл явцыг дэмжигчдийн байр сууриа бэхжүүлж эхэлжээ. Үүнийг идэвхтэй дэмжиж байгаа нь Японы одоогийн Ерөнхий сайд, Либерал ардчилсан намын удирдагч Шинзо Абэ юм. Тэрбээр 2006-2007 онд аль хэдийн Засгийн газрын тэргүүний албыг хашиж байсан боловч дараа нь огцорчээ. 2012 онд Либерал ардчилсан нам дахин сонгуульд ялсны дараа Японы цэргийн чадавхыг сэргээх ажил үргэлжилсэн юм. Энэ чиглэлд хийсэн чухал алхам нь Япон өөрөө аюулд өртөөгүй байсан ч өөрөө өөрийгөө хамгаалах хүчний гадаад үйл ажиллагаанд оролцох чадварыг өргөжүүлэх явдал байв. Шинзо Абэгийн хэлснээр энэ алхам нь тус улс АНУ-тай стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлэх боломжийг олгоно. Тэрбээр дахин ялсныхаа дараа 2021 он гэхэд үндсэн хуульдаа шинэчлэлт хийх асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулна гэв. Хуульд гарах өөрчлөлт нь зэвсэгт хүчинтэй холбоотой байх аж.
“Global Firepower”-ийн рейтингээр дэлхийн хамгийн том армиудын жагсаалтад Японы өөрийгөө хамгаалах хүчин 137-гоос зургаадугаарт жагсдаг аж. 2017 онд тус улсын арми рейтингээрээ долоодугаарт жагсаж байжээ. Тэгэхээр, Японы агаарын хүчин нисдэг тэрэг, нисэх онгоц зэрэг нийт 1572 нэгж нисэх онгоцтой. Энэ үзүүлэлтийн хувьд Токио нь Өмнөд Солонгос, Энэтхэг, Орос, Хятад, АНУ-ын дараа орно.
Цэргийн шинжээч Михаил Тимошенкогийн ярьснаар Японы агаарын хүчинд хувийн техник нь бараг байдаггүй аж. Тус улс агаарын хүчиндээ АНУ-аас цэргийн нисэх онгоц импортолдог. “Япончууд тэнгисийн цэргийн хүчинд бие даан зэвсэг үйлдвэрлэхийг оролдож байгаа боловч Токиод өндөр технологийн довтлох зэвсэг байдаггүй. Японы зарим сүржин мэдэгдэл уран зөгнөл” гэж шинжээч өгүүлжээ.Саяхан болтол Япон улс сансрын дэвшилтэт хэрэгслээр сайрхаж чадахгүй байв. Тус улс хөөргөх төхөөрөмжөөрөө тэргүүлэгч орнуудын нэг биш юм.
Мэдлэгээ дээшлүүлэх
Япон олон жилийн турш сансрын судалгааг зөвхөн иргэний чиглэлээр явуулсан. 1969 онд Үндэсний Сансрын Хөгжлийн Агентлаг (NASDA) байгуулагдсан бөгөөд үүнтэй зэрэгцэн Японы парламент сансар огторгуйг энх тайвнаар ашиглах тухай тогтоол гаргаж, түүнд заасны дагуу Токио зөвхөн тайван замаар сансрын хайгуул хийхээ амлажээ. Япон сансар огторгуйг тайван замаар судлахад ихээхэн амжилтад хүрэв. 1970 онд тус улс хиймэл дагуулаа дэлхийн тойрог замд бие даан хөөргөжээ. Өнөөдөр Японы мэргэжилтнүүд Олон улсын сансрын станцын ажилд идэвхтэй оролцож байна.
Шинэ төлөвлөгөөний дагуу Токио Үндэсний сансрын хөтөлбөрөө өргөтгөж, тав орчим триллион иен (46 тэрбум орчим доллар) төрийн болон хувийн хөрөнгө оруулалтад зарцуулна. Энэ нь 10 жилийн хугацаанд 45 харилцаа холбооны шинэ хиймэл дагуул хөөргөх, түүнчлэн үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор хиймэл дагуулын системийг ашиглах тухай юм. “Гэхдээ тэдний хиймэл дагуул хөөргөх тоо нь хязгаарлагдмал бөгөөд ихэвчлэн хамгаалалтын хиймэл дагуул хөөргөдөг” гэж шинжээчид өгүүлжээ. Токио хөрш орнуудад юу болж байгааг илүү сайн мэдэхийн тулд мэдлэгээ дээшлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Япончуудын хувьд одоо ажиглалт хийх нь нэн чухал аж. Ирээдүйд Токио боломжоо нэмэгдүүлж, хөгжүүлэхийг хичээх болно гэдгийг үгүйсгэх аргагүй юм.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 33 756 86 5319
Зэвсэглэлээр хөөцөлддөг Путин ч дэлхийг хөлдөө чирлээ дээ. БУРХАН ГОНЧИГСҮМ МИНЬ