ШУУРХАЙ: Нигерийн иргэдийг ШҮҮХ ХУРАЛ хойшиллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 08

Монгол Улсын хилээр их хэмжээний хар тамхи нэвтрүүлж, бусдад худалдсан гэх хэргээр саатуулагдан шалгагдаж буй Нигерийн иргэдийг шүүх хурал хойшиллоо.

Тодруулбал, А.О.Азеез нарын хэргийн талаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адекола Олавасен Азеез, Анози Дарлингтон Дон, У.Ариунзул нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, Гэмт буруугийн шүүх хуралдааныг 2019 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн 13:30 цагт хийхээр товлосон боловч хянаад хурлыг ирэх арванхоёрдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хойшуулж шийдвэрлэлээ.

Учир нь шүүгдэгч У.Ариунзул шинээр өмгөөлөгч авсан бөгөөд уг өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг ийнхүү хойшлуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top