Тост, Тосон бумбын нурууг хамгаалсан жишиг тэмцлийг өнгөрсөн есдүгээр сараас эхлүүлсэн билээ. Их Эзэн Чингис хааны өлгий нутаг болох Хэнтий аймгаас эхлүүлсэн "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлэг өнгөрсөн хугацаанд 21 аймагт өртөөллөө.
Үндэсний хэлэлцүүлгийг хариуцлагатай уул уурхайн төлөө, байгаль эхээ хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” зэрэг төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсан юм.
Тэгвэл ирэх долоо хоногийн лхагва гарагт буюу арванхоёрдугаар сарын 18-нд орон даяар өрнөсөн хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн хэлэлцэх "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний чуулганыг Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна.
Төрийн ордонд болох "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний чуулганд төр, засгийн удирдлагууд болон 21 аймгийн иргэдийн төлөөлөл оролцож, хариуцлагатай уул уурхайн төлөө үзэл бодлоо илэрхийлнэ.
"Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний чуулган Төрийн ордны Их танхимд болно.
Дээрх ТББ-уудын эхлүүлсэн Тост, Тосон бумбын төлөөх тэмцэл өмнө нь Монгол Улсад шударга ёс тогтоох, хууль сахиулах, уул уурхай хариуцлагатай байх, хэвлэл мэдээлэл хараат бус ажиллах, байгаль эхийг хамгаалах жишиг тэмцэл байсныг дурьдах нь зүйтэй. Үүнээс үндэслэн хүрээнд хууль бус, хариуцлагагүй уул уурхайн талаарх мэдээллийг төр, түмэнд нээлттэй, ил тод болгож хуулийн дагуу үнэн, зөвөөр шийдвэрлүүлэхийн төлөө ийнхүү "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлгийг 21 аймагт зохион байгуулсан юм.
Сануулахад, Монгол эх орноо нар зөв тойрон өртөөлсөн “Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийн үеэр “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Энхбат “Монголын уул уурхай-Баялгийн хараал”, “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа “Эх орон, газар шорооныхоо эзэн байцгаая”, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа “Хариуцлагатай уул уурхайд тавих хяналт”, Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор “Нөхөн сэргээгдэх хөгжил, уул уурхай дахь эрхзүйн зохицуулалт” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Сэтгэгдэл ( 3 )
Олон улсын хурал ийм сэдвээр болоод бдаг билүү? Гадныхан байвал, тээн?!
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37