Дэлхийн хошой аварга Виктор Лебедев Zindaa.mn-д амжилт хүслээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20

Өнгөрсөн намар МСНЭ-ээс гадаадын сэтгүүлчдийн холбоодтой хамтран ажиллах гэрээ байгуулах үеэр ОХУ-ын Якут (Саха) улсын сэтгүүлчдийн холбоотой хэлэлцээр байгуулсан билээ.

Якутын талаас гэрээ байгуулах ёслолд Оросын Үндэсний хэвлэл мэдээллийн холбооны дарга, “Ситим” медиа группийн ерөнхий захирал Мария Николаевна Христофорова, “Ситим” медиа группийн ерөнхий захирлын туслах Мария Андреевна Данилова, “Кыым" (Искра) сонины Ерөнхий редактор Иван Иванович Гаврильев, “Кыым" (Искра) сонины редактор Альберт Гаврильевич Капрынов нар оролцсон.

Мария Николаевна Христофорова бол Якутын парламент болох “Ил Түмэн”-ий депутат хүн.

“Ил Түмэн”-д Якутын алдарт бөх, дэлхийн хошой аварга, хошой хүрэл медальт, Дэлхийн цомын тэмцээний хос алтан медальт, Европын наадмын аварга Виктор Лебедев мөн сонгогдон ажиллаж байгаа билээ.
 


Zindaa.mn сайтын Спорт, урлагийн албанаас Виктор Лебедевт шинэ албандаа амжилт гаргахыг хүсэн ерөөж, гарын бэлэг илгээснийг Мария Николаевна Христофорова түүнд гардуулан өгсөн байна.
 


Виктор Лебедев талархсанаа илэрхийлээд, манай албаны хамт олонд амжилт хүсэн ерөөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top