Өнөөдөр өглөө /2020.03.03/ Москва-Улаанбаатар чиглэлийн СУ-330 дугаартай нислэгээр ирсэн 16 зорчигчийг мэргэжлийн хяналтын байгууллагаас түр тусгаарлан, долоон хүнийг ХӨСҮТ, есөн хүнийг Онцгой байдлын комисст хүлээлгэж өгчээ.
Мөн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-362 дугаартай нислэгээр ирсэн зургаан зорчигчийг тусгаарлаан байна. Тэдний тав нь Монгол Улсын, нэг нь Япон улсын иргэн байжээ.
Халдварт өвчний дэгдэлт өндөртэй бүс нутаг буюу БНСУ, Япон, Италиас дамжин ирсэн зорчигчдыг ийн тусгаарлаж, тандалтын арга хэмжээ авч байна.
Сэтгэгдэл ( 0 )