Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас хийсэн мэдээллийн хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагаас нүүрс болон бусад ашигт малтмалын экспорттой холбоотой мэдээллийг өглөө.
Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд хилийн цэгүүдэд хяналт, шалгалт хийх цэгүүдийг байгуулаад ажиллаж байгаа аж. Жолооч нар холбогдох байгууллагуудаас гаргасан зөвлөмжийг кабиндаа байршуулан, мөрдөж ажиллах ёстой. Улсын Онцгой комиссын даргын баталсан журмыг мөрдөнө гэлээ.
Сануулахад, Засгийн газар энэ сарын 15 буюу өнөөдрөөс нүүрсний экспортыг хэвийн, тогтвортой явуулж эхэлнэ гэж мэдэгдсэн.
Эрүүл ахуй, аюулгүй байдлын хамгаалалтыг өндөр хэмжээнд мөрдсөн жолооч, тээврийн хэрэгсэл л БНХАУ-ын хилээр нэвтрэх учраас үүрэг чиглэл авсан сайд, агентлагууд бэлтгэлээ сайтар базаасан байх хэрэгтэйг хаа хаанаа мэдэж буй. Тэгвэл Мэргэжлийн хяналтын байгууллага дээрх мэдээллийг өгч байна.
Сэтгэгдэл ( 0 )