ОУОХ: Токиогийн олимпыг 2021 онд зохион байгуулна

2020 оны 03 сарын 24

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОУОХ-ны тэргүүн Томас Бах нар өнөөдөр орой утсаар ярьж, Токиогийн олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах тал дээр санал нэгдсэн талаар бид мэдээлсэн билээ.

ОУОХ-ноос албан ёсны цахим хуудсаараа дамжуулан “Учраад байгаа нөхцөл байдлын улмаас ДЭМБ-ын мэдээлэлд тулгуурлан, ОУОХ-ны тэргүүн Томас Бах, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар Токиогийн олимпын наадмыг хойшлуулахаар санал нэгдлээ. Гэхдээ 2021 оны зун, эсвэл өмнө нь зохион байгуулагдах болно” гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top