Яллагдагч М.Энхсайханы урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал хойшлогдлоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 10

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, яллагдагчийн өмгөөлөгч Д.Оросоогийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтээр шүүх хуралдаан боллоо. 

Уг хуралд яллагдагчийн өмгөөлөгч Д.Оросоо эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй тухай эмнэлгийн магадлагаа, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, мөн яллагдагч М.Энхсайхан нь өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Г.Бат-Отгон нарыг шинээр өмгөөлөгчөөр авсан бөгөөд эдгээр өмгөөлөгч нар нь хэргийн материалтай танилцах хүсэлтүүдийг тус тус гаргасны дагуу энэ сарын 16-ны өдөр хүртэл хурлыг хойшлууллаа. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(153.173.26.2) 2025 оны 03 сарын 13

Хугацаа хожих, шүүх нь гэмтнийг цайруулах гэсэн шалгарсан арга ньэнэ биз биз дээ.

1  |  0
Үнэн(202.179.25.137) 2025 оны 03 сарын 13

Тавантолгойг Хятадуудад өгөх гэж мөн ч улайрсан даа. Монголчуудын буянаар олон өндөр албан тушаал хашсан ч монголчууддаа элэггүй, хятад талдаа хүн дээ. Шоронд орох эсвэл хятад руу зугтах гэсэн хоёр зам л үлдсэн.

1  |  0
zochin(103.26.194.89) 2025 оны 03 сарын 13

harvaas mgl hvn bishee jinhene china s irsen yum bishvv ene davarsan gar

1  |  0
Top