Гаалийн ерөнхий газрын мэдээллээр Монгол Улс тавдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 17.5 сая амны хаалт импортолжээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад даруй 17.5 дахин өссөн үзүүлэлт аж. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлбэл 5.5 сая ам.доллар болох юм.
Коронавируст халдварын цар тахалтай холбогдуулан ийнхүү амны хаалтын импорт огцом өсжээ.
Мөн хугацаанд коронавирусний 87.5 мянган ширхэг оношлуур, 15.8 мянган хамгаалалтын иж бүрэн хувцас, ес гаруй сая эмнэлгийн тоног төхөөрөмж импортолсон байна.
Сэтгэгдэл ( 2 )
amny xaalt xiij chadaxgyi uls bid l bauna arail shuvshig uum chadamjgyi bolokh gej dee
Амны хаалтаа хүртэл хийж чадахгүй гаднаас авах гэж ийм улс том том ярих хэрэг байна уу