Хятадад хоногт коронавирусний халдварын 39 тохиолдол бүртгэгдсэний 36 нь шинж тэмдэггүй хэлбэрээр илэрсэн байна. БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлснээр коронавирусний шинэ тохиолдлууд Шанхай хот, Гуандун болон Жилин мужид бүртгэгджээ.
Урд хөршид хоног зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй аж. Хятадад одоо 371 шинж тэмдэггүй хэлбэрээр өвчлөгсөд эмчлүүлж байгаа бөгөөд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян цар тахал зогсоогүй байгааг мэдэгджээ.
Дэлхий дахинд цар тахлын халдварын тоогоор АНУ тэргүүлж, Бразил, ОХУ удаалсан хэвээр байна.