Цар тахал эхлэхээс өмнө Монголд ирээд хөл хорионы улмаас Монголд гацсан Казахстаны иргэд Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевд хандаж, эх орондоо харихад нь туслахыг хүслээ.
Казахстаны Засгийн газраас коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор гуравдугаар сард гадаадын улс орнуудаас онгоц, автобус хүлээн авахаа больсон юм.
Монголд гацсан иргэдийн зарим нь гуравдугаар сараас хойш Баян-Өлгий аймагт байгаа гэнэ. Тэдний нэг Оразай Галымбекулы “Одоогийн байдлаар зуу гаруй Казахстаны иргэн Монголд саатаад байна. Ихэнх нь Баян-Өлгийд, хэсэг нь Улаанбаатарт байгаа. Гуравдугаар сард аав нас бараад би Монголд ирсэн. Казахстанд бие давхар эхнэр минь үлдсэн. Саяхан эхнэр төрсөн, харин би гэртээ харьж чадахгүй байна” гэж ярьжээ.
Казахстаны ГХЯ-ны хэвлэлийн албаны дарга Айбек Смадияров “Бид энэ талаар мэдэж байгаа. Монгол дахь манай Элчин сайд Жалгас Адилбаев Баян-Өлгийд очиж, тэдэнтэй уулзсан. Одоо манай Засгийн газар Монгол, ОХУ-тай иргэдээ автобус, онгоцоор хэрхэн авчрах талаар хэлэлцээр хийж байна. Баян-Өлгий аймгийн нисэх буудал зарим төрлийн онгоц хүлээн авах чадалгүй. Тус аймагт байгаа зарим хүн онгоцны тасалбар худалдан авах боломжгүй болсон гэсэн. Тэднийг автобусаар авчрахын тулд ОХУ-тай тохиролцох хэрэгтэй болсон. Тиймээс шийдвэр гаргахад хүндрэлтэй байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 6 )
Казакуудыг бүгдийг нь нутаг руу нь явуулбал таарна. Ингэж зовоож яах юм бэ. Тэндээ очоод эргэж битгий ирцгээгээрэй
Avgai huuhed, aav eej 2iinhoo dund yavj baigaa, hel soyol negtei gazaraa amidarch baij yun surtein.Mongolchuud delhiigeer neg tarchihaad uilj unjaad baih n gaigui l bna.Kazahstan chin ih bayan ,huchtei oron geed baidag baihaa.Odoo huchee uzuuleldee.
Манайх ч гэсэн хунээ аваачээ албан томилолт ажлаар болон ур хуухдээ эмчлуулэхээр очсон монголчууд хоноглох газар хоолны монгогуй болоод бнаа
Монгол дотроо халдваргүй юм чинь энэ хэдийгээ авахад амархан биш юм байх даа.монголоос вирус чирч ирлээ гэгдэхээргүй л санагдахий
ED NAR CHINI UURSDIINKHUU ERUNKHIILUGCHID KHANDSAN BAYNA , BIDEND KHAMAAGUY , TAYWAN BAY ,
та нар хаана чбайсан казакуудтайгаа байгаа биз дээ харин бидний үр хүүхэд хүн танихгүй газар байна дуугай бай