Хүрэл зэвсгийн үед талийгаачдын ясаар хөгжмийн зэмсэг хийдэг байжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 01

Хүрэл зэвсгийн үед эртний британичууд талийгаачдаа санан дурсах үүднээс тэдний ясны хэлтэрхийг хадгалж үлдэх, хөгжмийн зэмсэг, сийлбэр хүртэл хийдэг байжээ. Археологичид Британийн нутаг дэвсгэрээс илрүүлсэн Хүрэл зэвсгийн үед хамаарах эртний хүн, амьтны араг ясыг судалсны дүнд талийгчдын ясыг урт удаан жил үе дамжуулан хадгалдаг байсан гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Бристолын их сургуулийн Томас Бутын хэлснээр, зарим булшинд талийгаачийг өөр хүний араг яс эсвэл ясаар хийсэн эд зүйлсийн хамт оршуулсан байжээ. Лабораторийн шинжилгээгээр, тухайн хүн нас барснаас хойш хоёр үе өнгөрсний дараа түүний ясаар хийсэн эд зүйлсийг үр хойчтой нь хамт оршуулдаг байсан аж. Уилтшир дэх Стоунхэнжээс холгүй олдсон булшнаас хүний гуяын ясаар хийсэн шүгэл олдож байсан бол Стоктон-он-Тис жижиг хотод илрүүлсэн нэгэн эмэгтэйн булшнаас түүнээс 60-170 жилийн өмнө амьдарч байсан гурван хүний гавал, гар, хөлийн яс олдож байжээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Онч (66.181.178.34) 2020 оны 10 сарын 20

ГУЯЫН ЯС БИШ . Дунд чөмөгний яс гэдэг.Гэхдээ гуяын гэхгүй ГУЯНЫ гэж бичнэ.

0  |  0
Top