Өнөөдөр 68 нас хүрсэн В.Путиний СПОРТЫН ХОББИ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 07

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр (2020.10.07) 68 нас хүрлээ.

Тусгай албаны офицер асан тэрбээр улс төрийн замналаа Ерөнхийлөгч Борис Ельциний үед эхэлсэн. Эхлээд Холбооны аюулгүй байдлын албаны захирал, дараа нь Ерөнхий сайд болж байсан билээ. 2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгч болсон түүнд депутат, амбан захирагчаар ажиллаж байсан туршлага байсангүй. Гэвч задлан шинжлэх төрөлхийн авьяас, тусгай албаны мэдрэмж нь хойд хөршийн улстөрийн ертөнцөд байр сууриа бэхжүүлэн, мандахад нь тус болсон юм.
 

68 настай В.Путин одоо ч хөнгөн шингэн хэвээр. Тувад зун амрахдаа цээж нүцэглэн, загасанд явж, усанд сэлж байсан зураг нь олон нийтийн сүлжээний ярианы сэдэв болж байлаа. Яагаад тэр ийм залуу харагдана вэ? Нууц нь спорт.
 

11 наснаасаа тэр жүдо, самбо бөхөөр хичээллэж эхэлсэн. Самбо бөхөөр Ленинград хотын аварга болж байв. Ерөнхийлөгч болсон хойноо ч тэр спортоор байнга хичээллэж байгаа. Бөх төдийгүй усанд сэлэлт, морь, буудлага, хоккей гээд түүний хичээллэдэг спортын төрөл маш олон.


Улсын Ерөнхийлөгч нь спортыг дээдлээд эхлэхээр Оросын баячууд ч спортод мөнгө хаяж эхэлсэн. Улстөр, бизнест амжилт олсон олон эрхэм спорт холбоодын удирдлагад ажиллаж, хөрөнгө оруулалт хийж байна. Мөн В.Путин нэр хүндээ ашиглан, олон том уралдаан тэмцээнийг зохион байгуулах эрхийг Орост авчирч чадсан юм.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.55.188.90) 2020 оны 10 сарын 07

Huchirheg Oros orniig Ulam huchirheg bolgoj baigaa zorigtoi uhaantai eh oronch Putind torson odriin mend hurggej amjilt hisie .Mongol Orosiin nairamdal mandan badrag

0  |  0
зочин (66.181.180.62) 2020 оны 10 сарын 07

сайныг дагавал сарны гэрэл гэдэг тул зөв хүнийг биширч явахад юу нь муу байхав дээ

0  |  0
Орк(139.5.219.142) 2020 оны 10 сарын 07

Нэг хүнд баймгүй их билэгтэн юм аа. Төрсөн өдрийн мэнд хүргьж эрүүл энх байж улсаа удирдахыг ерөөл барьяа даа. Хэ Манай Хүүк ч санаа нь байвч сачий нь алд дэлэм дутахаа ккк

0  |  0
Агуу Путинд(66.181.182.31) 2020 оны 10 сарын 07

Танд төрсөн өдрийн мэнд хүргэе. Агуу удирдагч

0  |  0
Top