Палеонтологичид Монгол Улсын газар нутагт үлэг гүрвэлийн өмнө нь мэдэгдээгүй цоо шинэ төрлийн олдвор олжээ. Эл үлэг гүрвэлийн урд хөл нь ойрын төрлийн үлэг гүрвэлүүдээс нэг хуруугаар дутуу гэдгээрээ ялгаатай бөгөөд энэ нь Цэрдийн галавын хожуу үеийн нөхцөлд дасан зохицсонтой холбоотой гэнэ.
Эл шинэ төрлийн үлэг гүрвэлийн талаарх судалгаа “Royal Society Open Science” сэтгүүлд нийтлэгджээ. Шинэ төрлийн үлэг гүрвэлийн урд хөл хоёр хуруутай болох нь эрдэмтдийн анхаарлыг ихэд татжээ. Үүний ачаар эрдэмтэд овираптор үлэг гүрвэлийн хувьслыг анх удаа судалсны дүнд энэ төрлийн үлэг гүрвэлийн олон янз байдлын талаарх асуултын хариуг санамсаргүй олж чадсан юм гэж судалгаанд оролцсон Эдинбургийн их сургуулийн профессор Грегори Фанстон ярьжээ.
Археологичид Монголын Говиос үл мэдэгдэх төрлийн үлэг гүрвэлийн дөрвөн бүрэн бүтэн араг ясыг олсон байна. Шинжилгээний дүнгээс үзвэл, тэд 68 сая жилийн өмнө дэлхий дээр амьдарч байжээ. Гаднах төрх нь тоть шувуутай төстэй. Тухайлбал, тэдний хошуу нь шүдгүй ба шувуу шиг өдтэй байжээ. Oksoko avarsan нэр авсан эдгээр үлэг гүрвэл хоёр метр өндөр байсан аж.
Эрдэмтдийн үзэж буйгаар, эдгээр үлэг гүрвэл урт нүүдэл, амьдралын хэв маягийн өөрчлөлт, хоол идэш өөрчлөгдсөний улмаас урд хөлийн гурав дахь хуруу нь үгүй болжээ. Ялангуяа биеийн энэ өөрчлөлт Хойд Америк, Монголын Говьд олддог овираптор үлэг гүрвэлд ажиглагддаг байна.
Сэтгэгдэл ( 0 )