Максим Аллагийн том охиныг хамгаалав

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 06

Оросын нэрт дуучин, 71 настай Алла Пугачевагийн нөхөр 44 настай Максим Галкин эхнэрийнхээ өмнөх гэрлэлтээс төрсөн охин, дуучин, жүжигчин Кристина Орбакайтег өмөөрчээ. 49 настай Кристина Алла, Максим нарын харшид хамт амьдрахаар нүүж ирсэн, нөхрөөсөө салсан гэх дуулианд өртөөд байгаа юм. Аллагийн том охин Кристина өнгөрсөн сард АНУ-аас иржээ. Гурван хүүхдийн ээж тэрбээр Москвад ирсэн даруйдаа театрын ажилдаа орсон байна.

Максим Кристинатай хамт авахуулсан зургаа тавиад олон нийтээс Аллагийн гэр бүлийн тухай худал мэдээлэл тараахаа болихыг хүсжээ. Мөн Кристина Аллагийнд ирсэнд Максим дургүйцэж байгаа гэх яриаг эрс үгүйсгэж, хамтдаа жаргалтай байгаагаа харуулахыг хүссэн байна.

Кристина өмнө нь Алла, Максим нарыг тээгч эхийн тусламжтайгаар ихрүүдтэй болоход дургүй байсан гэх дуулианд өртөж байсан юм. Түүний ихэр дүү нартаа дургүй байсан шалтгааныг хэвлэлүүд "Кристина дүү нар нь өөр шиг нь өснө гэдгээс болгоомжилж байгаа" гэж дүгнэж байв. Гэвч Алла, Максим нар тээгч эх хайж олон, Гарри, Лиза гэх ихрүүдийн эцэг эх болсон билээ. 

Кристина Орбакайтегийн нөхөр, бизнесмен Михаил Земцов АНУ-д охин Клавдиятайгаа хамт үлджээ. Тэрбээр Кристинаг хүлээж, санаж байгаагаа илэрхийлснээс харахад тус гэр бүл салаагүй нь үнэн бололтой.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сараа(66.181.161.109) 2020 оны 11 сарын 09

Үзхиймсаан

2  |  0
Top