Макс Ферстаппений ивээн тэтгэгч монголчуудаас уучлал гуйжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 19

Формула-1 уралдааны Австрийн Ред Булл багийн голланд нисгэгч Макс Ферстаппен Португалын Гран При тэмцээний өмнөх бэлтгэл дээр мөргөлдсөн Канадын тамирчин Лэнс Строллыг “Тэнэг монгол” гэж доромжилсноос хойш нэг сар өнгөрлөө.
 

Түүнийг монголчуудаас албан ёсоор уучлал гуйхыг шаардсан ч Макс Ферстаппен The Race порталд ярилцлага өгөхдөө “Юуны өмнө би хэн нэгнийг доромжлохыг хүсээгүй гэдгээ хэлье. Маш хурдтай явагддаг уралдааны үеэр тун өрсөлдөөнтэй байхад ийм зүйл тохиолддог. Би тохиромжгүй үг хэрэглэснээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би хэнийг ч доромжлохыг хүсээгүй. Дараа нь би Лэнстэй уулзсан. Нисгэгч нар уурлан, маргалддаг ч таван минутын дараа л хэрүүлээ мартдаг. Буруу үг хэлснээ ойлгож байгаа ч одоо юу ч хийсэн, нэгэнт оройтсон. Юуг ч өөрчилж чадахгүй” гэж хэлсэн юм.

Харин Ред Булл багийн гол ивээн тэтгэгч Siemens компани Монгол Улсаас уучлал гуйсан байна.

Formula1News-д бичсэнээр Монголын Засгийн газарт илгээсэн тус компанийн албан захидалд “Бид ямар нэг ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгих, хэн нэг хувь хүн, бүлгийг даран доромжлохын эсрэг байдаг. Ред Булл баг дахин ийм явдал гаргахгүй гэдгээ манай компанид мэдэгдсэн. Ноён Ферстаппен ч олон нийтийн өмнө албан ёсоор уучлал гуйсан” гэж бичжээ.

Харин Макс Ферстаппен хэзээ, хаана, хэний өмнө уучлал гуйсныг тодорхой дурдаагүй байна.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.27.234) 2020 оны 11 сарын 21

Ер нь дотроо хохь чинь гэж бодсон мөртлөө уучлаарай гэж худлаа хэлэх хэрэг юу байна, огт баярласан шинжгүй атлаа баярлалаа гэж хүйтэн царайлах хэрэг юу байна.

0  |  0
Аниа(58.123.56.14) 2020 оны 11 сарын 20

Дайны синдромтай хүмүүс их цайлган бусдын үгэнд итгэмтгий үгэнд оромтгой. Яг л монголчууд шиг. Найзынхаа үгэнд ороод хайртай охиноо хаячихдаг мэдрэл гарууд монголд л байгаа. Гадаад эрчүүд бол энэ муу миний хүүхэнд санаатай гэж хардана

0  |  0
Аниа(58.123.56.14) 2020 оны 11 сарын 20

Улс орныг авч явдаг нь эрчүүд. Эмэгтэйчүүд хүүхэдтэй болбол завгүй болдог юун улс хөгжүүлэх том бизнес бодох. Эрчүүд сурч боловсрох хэрэгтэй. Эмэгтэйчүүд бол том юмнаас илүү бага цагтай ажил сонирхсон нь дээр

0  |  0
Ganaa(149.74.112.49) 2020 оны 11 сарын 20

Er ni Mongol gedeg vg Frants, ispani heltei hvmvvsiin dund tsus oirtson teneg gedeg utgaar hereglegddeg. Hamgiin gol ni bid tenegvvd bhgvi bhyg hicheeh heregtei met. Turiin tolgoid ni teneg buhchvvd, oligarhiud suuchihsan, modon jorlongoosoo salaagvi, gudamjaar ni arhichid huglursun, shvlsee hayasan, hir vnertvvlj yavahaa yadaj bolimoor.

0  |  0
mnbvc(88.116.92.142) 2020 оны 11 сарын 19

ter mashintaigaa shatag

0  |  0
Зочин(150.129.142.13) 2020 оны 11 сарын 19

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан уучлал өөрөө гуйх хэрэгтэй.

0  |  0
ZALUU(109.183.244.156) 2020 оны 11 сарын 19

ter saguu hun uuchlal guihgui \n

0  |  0
Ззз(80.214.27.237) 2020 оны 11 сарын 19

Улсынхаа нэрийг солио

0  |  0
zochin(202.131.225.197) 2020 оны 11 сарын 19

zasgiin gazar guitsetgeh ajilgaa yavuulj nuhah heregtei

0  |  0
KK(64.119.27.202) 2020 оны 11 сарын 19

Teneg golland uheesei

0  |  0
KK(64.119.27.202) 2020 оны 11 сарын 19

Teneg golland uheesei

0  |  0
Top