Яагаад онигорууд байт харваанд сайн байдаг вэ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 20

ОХУ-ын спортын нэгэн сайт дээр ийм гарчигтай нийтлэл гарчээ. Нийтлэлийг хүний эрхийн байгууллагуудаас арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан зүйл гэж үзсэн бол байт харвааны шинжээч, мэргэжилтнүүд огт худал дүгнэлт гэж шүүмжилсэн байна. Орчуулан хүргэе.

Яагаад онигорууд байт харваанд сайн байдаг вэ

 Байт харваа хэмээх спортыг сонирхдог хүн цөөхөн. Гэхдээ энэ спортыг үздэг, ойлгодог хүмүүс хувийн болон багийн чансааг солонгос, тайвань, хятад тамирчид тэргүүлдэг гэдгийг мэддэг. ОХУ-д байт харвааны шилдэг тамирчид нь буриадууд. Оросын шилдэг харваачдын 80 хувь нь буддын шашинтнууд байна.

Яагаад гэдэг нь ойлгомжтой. Байт харваад онигор нүдтэй тамирчин давуу талтай байдаг. Сонирхогч болон анх харваж байгаа хүмүүс харвахдаа байгаа сайн харахын тулд нэг нүдээ аньдаг бол мэргэжлийн тамирчид нүдээ аньдаггүй.

Тэд нэг нүдээрээ овоо хараагаар байгаа харж, нөгөө нүдээрээ орчин тойрныг хянаж байдаг. Гэвч хүний харааны онцлог нь хоёр нүд нээлттэй онилоход онолын хувьд нүдээ онийлгох шаардлагатай болдог. Ийм тохиолдолд нүд бүрэлзэж эхэлдэг тул практик дээр энэ нь маш хэцүү. Ийм байдалд тамирчдад онигор нүд хэрэг болдог байна. Буриад, солонгосчууд дэлхийн хамгийн онигор үндэстэн гэдгийг бүгд мэднэ. Тэд байт харваад 2 метр өндөр сагсан бөмбөгч дундаж өндөртэй сагсан бөмбөгчөөс хэр илүү байдаг билээ, яг л тийм давуу талтай байдаг. Тиймээс байт харвааны ертөнцөд онигор нүдтэнүүдийг дооглох биш харин ч атаархдаг юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.180.224) 2020 оны 11 сарын 20

Жинхэнэ харийн хүн би монгол хүн гээд сэтгэгдэл бичээд байх юм.

0  |  0
БиМонголХүн(139.5.218.232) 2020 оны 11 сарын 20

Монголоор дүүрэн бүлтгэр нүдтэнгүүд. Ялангуяа увс ховд баян-өлгий завхан говь-алтай аймгийнхан хятадууд гэдэг нь гарцаагүй. хятадын байнгын цэргийн улиастай ховдод байрладаг байлаа!

0  |  1
Top