АНУ-ын Флорида мужид “Icarus Florida Ultrafest USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн энэ сарын 16-22-нд явагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд манай улсаас оролцсон хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал эхний өдрөөс эхлэн уралдааныг тэргүүлсээр зургаан өдөр, зургаан шөнийн хугацаанд 787 км зай туулсан амжилтаар түрүүллээ. Түрүүлэхдээ тэрээр тэмцээний рекордыг 17 км-ээр ахиулсан юм.
Уралдааны дараа сэтгүүлчид түүнтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонирхлоо.
Б.Буджаргал “Аварга болсондоо их баяртай байна. Флоридад нар, бороо, салхи, агаарын даралт гээд байгалийн бэрхшээл олон тохиолдсон ч түрүүлж чадлаа. Энэ боломжийг олгосон БТСУХ, МҮОНТ зэрэг дэмжин ажилласан байгууллага, хамт олонд талархаж байгаагаа хэлье. Мөн арын албанд зүтгэсэн хүмүүст баярлалаа. Та бүхэн болон монголчуудынхаа ачаар би рекорд тогтоож чадсан юм шүү. Урьд нь дандаа пүүзтэй гүйдэг байсан ч энэ тэмцээнд сандаалтай оролцсон минь алдаа боллоо. Хумс унах, хөл хагарах, цэврүүтэх асуудал гарсан. Амжилтад сөргөөр нөлөөлсөн. Би хэт холын зайн гүйлтийн 10 тэмцээнд оролцож, тавд нь түрүүллээ. Баяртай байна” гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 10 )
Монголын нэрийг лэлхийд сайнаар гаргасанд талархаж байна. Гэвч монголыг цааш нь ухаж төнхвөл коммунистуудтай, ядууралтай, авилгалтай, өвчинтэй, түгжрэлтэй, утаатай, шуналтай,бохирдолтой, өртэй, түгжрэл тураал 2 нь тархиных нь агшилтаас болсныг олж мэдээд үзэн ядах байх даа гэж....
Дэмжиж тусалсан баг хамт олонд маш их баярлалаа .. түрүүлээд Буджаргал маань хэлсэн амжилтын 50 % н багын гүйцэтгэлээс хамааралтай гэж ... та бүхэнд талархалаа баярлалаа ....
За энэ удаа ядаж бид багахан ч жаахан ч зөөхөнч монгол гээд нэгдэж нийлэж чадлаа ... ганцаараа гүйгээд л яваа нэгнээ олж харж өрөвдөж хайрлаж бахархаж дэмжиж чадлаа энэ л бас нэг сайхан бахархам ажил боллоо ... цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр гэж ... энэ жаахан залууд нэгдэж нийлээд дэмжиж тусалсанд н их баярлалаа ... .... ..... монгол хүнээ бие биеэ хайрлая хүмүүсээ ... цаашидын нь спортын их үйлсэд улам их амжилт хүсэн ерөөе ...
БАЯР ХҮРГЬЕ. ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ.
Баяр хүргэе. 6 өдөр 6 шөнө гүйх байтугай 6 өдөр 6 шөнө унт гэсэн ч хүмүүс унтаж өгөхгүй бн даа
wow.chadlaa.bayr hurgii
Сандаал омсоогуй бол туруулэх ч байсын билуу
Мундаг монгол гайхамшиг
Баяр хүргэе. Мундаг мундаг
Танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Углааш харваас бишээ.