ХӨСҮТ, НОК, ТЦА-нд 50 мянган өндөг хандивлажээ

2020 оны 12 сарын 03

Монгол улсад гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ цаг үед коронавирусийн цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд тэргүүн эгнээнд ажиллаж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн, хүн ардын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ХӨСҮТ, НОК, ТЦА-нд "НВЦ" компанийн зүгээс талархал илэрхийлэн, 50 мянган өндөг, 50 мянган ширхэг амны хаалтыг хандив болгон хүлээлгэн өгчээ.

Эдгээр хандивын бүтээгдэхүүнүүд нь дээрх албан байгууллагуудын нийт 2500 ажилтнуудад НВЦ компани, "Баян" өндөгний үйлдвэрийн хамт олны нэрийн өмнөөс хүргэгдэх байна. Өндөг нь цар тахлын үед дархлааг дэмжих, уургийн дутагдлаас сэргийлэх, өртөг бага учир өрхийн санхүүг хэмнэх олон давуу талыг бий болгож байгаа хүнс юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top