Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ШИ МЭНЬ ЧИНГ ВАН ЭМГЭН АРГААР АРГАЛСАН ЗАЛЬ
ХАЙ ЭМ ПАНЬ ЖИН ЛЯНЬ ХОРТ ЭМИЙГ ӨГЧ Ү ДА ЛАН НӨХРИЙГ ХОРЛОСОН
Өгүүлэх нь: Тэр Юнь Гө Эл хөвгүүн эмгэний үүдээс яваад даруйҮ Да Лантай учирч өгүүлрүүн: - Ү Да Лан хэдэн өдөр над лугаауулзсангүй. Одоо чамайг үзвээс үнэхээр бие нь махалж, зүс нь сайхан болж,би энэ өдөр пүүснээс шувууны баас авах хэмээвээс ер олдохгүй. Үүнд сонсвоосчиний гэрт баймуй хэмээн сонслоо. Чи надад бага өгвөөс ямар хэмээхэд ҮДа Лан надад тийм юм хаанаас баймуй. Би тахиа нугас тэжээх бус хэмээсэндЮнь Гө Эл өгүүлрүүн: - Ү Да Лан чи яахин ийм мунхаг төрөв. Чамайг хүнтогооны дотор халуун усаар чанах хэмээхийг чи мэдэх буюу. Чиний эм ПаньЖин Лянь нэгэн янаг нөхөртэй болж хэмээхүйг Ү Да Лан сонсоод Юнь ГөЭлийг үл үнэмших тул Юнь Гө Эл бас дахин өгүүлрүүн: - чи миний үгийгэс итгэвээс би чамд үл хэлмүй хэмээгээд явах гэтэл Ү Да Лан гараас татажасууруун: - мэргэн дүү Юнь Гө Эл чи түр байз. Чиний сая хэлэх үгийг бисонсов. Миний эм Пань Жин Ляньтай ямар хүн тийнхүү явалцсан буй, дүү чинадад хэлэгтүн, би чамайг шагная хэмээхэд Юнь Гө Эл өгүүлрүүн: - ах Ү ДаЛан чи намайг шагнах аваас хэдэн хундага архи өгвөөс барав хэмээн хоёулархины пүүсэнд очиж архи халуулж, Юнь Гө Элд бариад: - эрхэм дүү саяынхэлснийг одоо хэлэгтүн хэмээхэд Юнь Гө Эл инээмсэглэн өгүүлрүүн: - Ү ДаЛан чиний эм Пань Жин Лянь Ши Мэнь да гуан рэньтэй сэтгэл нэгдэж, янагамраг бололцоод танай айл суух Ван По хөгшин нохойгийн гэрт жаргадагбилээ. Үүнийг би яахин мэдэх буй. Энэ Ши Мэнь Чингээс бага зоос зээлжхудалдаа хийсүгэй хэмээн түүнийг хэдэн өдөр эрээд ер олсонгүй байталдам хүнээс сонсоод түүн лүгээ учрахаар Ван По эмгэний гэрт очтол хөгшиннохой намайг Ши Мэнь Чин лүгээ учруулсангүй, харин занчиж хөөв.
Худал хэмээвээс чи миний толгойн тус олсон шархыг үзэгтүн хэмээн үзүүлсэндҮ Да Лан энэ үгийг сонсоод шүдээ хавиран маш уурлан өгүүлрүүн: - Энэзальхай эм нь харин Ши Мэнь Чинтэй нөхцсөн буюу хэмээн энэ хоёрыг одообарья хэмээн гарч явах гэтэл Юнь Гө Эл өгүүлрүүн: - Ү Да Лан чи ганцаарочиж болохгүй. Хэдэн хүний хамтаар очвоос болно. Энэ Ши Мэнь Чинбие өндөр бөгөөд хүч ихтэйгээс гадна өчүүхэн чамайг занчиж амийг чиньхорломуй гэгч байтугай, тэр дээд доод танил тал ихтэй, чамайг хилсгүйгээргүтгэн заалдаж, амь биеийг сүйтгэх нь магад хэмээхэд Ү Да Лан энэ үгийгзөв хэмээгээд өгүүлрүүн: - тийм бөгөөс над лугаа хэн хавсран очих билээхэмээн зовнин бүхийд Юнь Гө Эл өгүүлрүүн: - ах чи бүү зовогтун, хөгшиннохойд занчигдсан хорсол эдүгээ барагдаагүй тул би хамт очсугай хэмээхэд Ү Да Лан маш баярлан нэгэн хэлхээ зоос, хэдэн боовны хамт Юнь Гө Элдөгч, хоёул хамт очихоор хэлэлцээд Ү Да Ланд ийн захив. - Ах чи энэ өдөрхариад бүү ийм тийм хэмээн өгүүл, бас өөр хүнд бүү сонсго. Маргааш өглөөЗи Ши Жие зээлэнд хоёул учиръя хэмээн Юнь Гө Эл Ү Да Лангаас салжгэртээ харив.
Тэндээс Ү Да Лан тэр өдөр гэртээ хариад, будаа идэхэд эм Пань ЖинЛянь өгүүлрүүн: - нөхөр чи энэ өдөр бага архи үл уух буюу хэмээгч Ү Да Лан:- сая би айлд уусан хэмээв. Маргааш нь Ү Да Лан хуучин хэвээр мөн боовооавч яваад Юнь Гө Элийг эрж учрав. Тэндээс хөвгүүн өгүүлрүүн: - ах чи ньбоовоо худалдагтун, би очиж тэр хөгшин эмгэнийг хөдөлгөж, занчилдахбилээ. Тэр цагт чи сэмхэн нуун харж байгаад миний энэ авч явах куанзыггудамжны дунд байваас чи шууд орогтун хэмээн захиад Юнь Гө Эл хөгшинийгэрт ирэв. Ү Да Лан яарах нь үүл их салхинд хөөгдөх мэт болж, одоо болсонхэмээн Юнь Гө Элийн хойноос ирэв. Үүнд Юнь Гө Эл эмгэний үүдийг эвдэнороод хараан өгүүлрүүн: - хөгшин нохой Ши Мэнь Чин да гуан рэнь-ийг надлугаа юунд үл учруулмуй. Энэ өдөр хэрхэвч учирмуй хэмээгээд шууд дотоодгэрт орох хэмээтэл эмгэн нь барьж мөнхүү Юнь Гө Элийг занчсанд тэр хоёрнэлээд ноцолдон хэн хэндээ дийлэхгүй бие биесийг тулалцан байхуйд Ү ДаЛан Юнь Гө Элийн куанз гудамжид бүхийг үзээд одоо хэрэг болж хэмээндамнуурыг хаяж, Ван По эмгэний гэрт хормойгоо хавчуулан нударгашамлан ороод, шууд дотоод гэрт орохоор явсныг эмгэн үзээд Ү Да Лангбарья хэмээвээс хөвгүүн Юнь Гө Эл эмгэнийг юунд тавимуй. Үүнд эмгэнаргагүй бачимдан их дуунаар Ү Да Лан ирэв хэмээн хашхирав. Үүнийг ШиМэнь Чин, Пань Жин Лянь хоёр сонсоод үүдийг ягшуулан оньслоод ПаньЖин Лянь биеэр давхар дарав. Ши Мэнь Чин айхдаа аргагүй авдарны дотороров.
Тэндээс Ү Да Лан үүд нээгтүн хэмээн тэр хоёр хулгайг хараахад ПаньЖин Лянь Ши Мэнь Чинд өгүүлрүүн: - да гуан рэнь чиний сурсан цэргийнэрдмийг одоо эс зараад хэнд үлдээмүй, үгүй бөгөөс миний амийг энэ нохойнзулзагад бүрэлгээх буюу хэмээхэд Ши Мэнь Чин уур нь хүрч авдраас гараад,үүд нээж Ү Да Ланг барьж, нэгэн удаа занчилдан түлхэж газар унагаадзугатан явсныг Юнь Гө Эл үзээд маш баярлан, одоо миний хэрэггүй болов,би ч явсугай хэмээн сэтгээд эмгэнийг тавьж явав. Энэ хөгшин алдуулсаннохой адил гүйн хүрч ирээд үзвээс Ү Да Лан ухаан мэдрэлгүй газар хэвтмүй.Пань Жин Лянь байшинд сууж бүхийг эмгэн дуудаж Ү Да Ланд нэгэн аягаус авчирч өгөгтүн хэмээгээд, тэр усыг Ү Да Ланд өгч, босоод үзвээс зүс ньшарлаж, амнаас цус цувиран, бие нь хөдөлж үл болох тул Ү Да Ланг эмгэнПань Жин Лянь-ий хамт дамжлан аваачиж, гэрт нь хэвтүүлэв. Үүнийг үлөгүүлэн өгүүлэх нь: Ши Мэнь Чин Ү Да Ланг занчиж унагаад гэртээ харьжчимээ чагнан бүхийд ер хүн ийм тийм хэмээлцэх үгүй тул маргааш нь даруйзээлээр хүний ам чагнан мөн тэр эмгэний гэрт ирвээс Ү Да Лан хүндэд шархолж, хэдэн өдрөөс өнгөрөхгүй үхэх хэмээн эмгэнээс сонсоод маш баярлан бүхийд Пань Жин Лянь хүрч ирэв. Энэ хоёр хуучин наадам наадахыг хэлжюу хиймүй. Гагцхүү Ү Да Лан өвчин олж хэвтсэнээс хойш таван өдөр болов.Эхнэр нь өдөр бүр нүүр зүсийг засаж, оо энгэсэгийг түрхээд Ү Да Ландбудаа өгөх байтугай аяга ус өгөхдөө уурлаж, ямагт явахыг хичээн бүхийгҮ Да Лан мэдээд өгүүлрүүн: - эхнэр чиний хийсэн хэргийг нүд гараар үзэжбарьсан тул надаас одоо нуух юун хэрэг. Гагцхүү миний өвчнийг эмнэж,биеийг сувилуулж эдгээвээс барав. Хожим миний дүүг ирэх цагт тэр нь занхурцтай, уур ихтэй хүн тул түүнийг баахан хичээгээрэй. Би нь энэ хэргийгтүүнд хэлэхгүй хэмээхэд зальхай эм Пань Жин Лянь энэ үгийг сонсоод юуч хэлэлгүй шууд гарч Ван эмгэний гэрт очиж, Ши Мэнь Чинд энэ үгийгхэлсэнд Ши Мэнь Чингийн дотор нь адилтгаваас хүйтэн зооринд хөлдүүмөсийг хийсэн адил болоод ийн өгүүлрүүн: - сонсвоос энэ Ү Да Лангийндүү Ү Сун хэмээгч, Жин Ян Ган уулын догшин барсыг алсан гайхамшигтбаатар эр хэмээн сонсов. Хожим тэр эрж ирээд энэ хэргийг сонсвоос хэрхэвчөнгөрүүлэхгүй хэмээхэд, эмгэн өгүүлрүүн: - Ши да рэнь чи эр хүн бөгөөдэнэ мэт хэрэгт юунд зовмуй. Усанд онгоц явмагц сүүлийг бариваас урсахгүйхэмээжээ. Чи нь сүүлийг баригтун, би сэлүүрээр сэлж өгвөөс юу айх газарюу. Гагцхүү та хоёр үүрд эр эм бололцъё хэмээн санамуу, эс бөгөөс одоозогсоё хэмээн санамуй хэмээхэд Ши Мэнь Чин өгүүлрүүн: - эмгэн ажаа юундэнэ үгийг хэлмүй, учир юун хэмээн дахин асуухад, эмгэн өгүүлрүүн: - одоозогсоё хэмээвээс энэ өдөр хоёр тийш салаад Ү Да Ланг эдгэсэн хойно, түүндархи барин аргадваас тэр санаа нь уярч, дүү Ү Сунд хэлэхгүй нуун дарахаасгадна, энэ хэрэг амармуй. Урт ханилъя хэмээвээс эмгэн над нэгэн их аргабий хэмээхэд Ши Мэнь Чин энэ үгийг сонсоод баярлан, эмгэнээс аргыгдаруй хэлж өгөгтүн хэмээн гуйхад эмгэн өгүүлрүүн: - да рэнь чи миний үгэндорвоос нэгэн лан улаан байван, нэгэн гоёог хамт авчраад үүнийг архиндхольж Ү Да Ланг эмнэх хэмээж өгвөөс тэр даруй үхмүй. Үхсэний хойно галтавьж, түүний хүүрийг бас байшинг хоёр таслагтай шатааваас хүнээс үг үлгарахаас гадна, түүний дүү Ү Сун ирэвч яамуй. Өвгөлдийн үгэнд өгүүлсэн ньнөхрийн дүү бэргэн лүгээ нэгэн хамт нарийн үг хэлэлцэж болохгүй, эм хүнэрд өгөх эцэг эх нь мэднэ, мордож эрд очих цагт эм өөрөө мэднэ хэмээсэнбишүү. Иймийн тул Ү Сун ирэвч эмхүн лүгээ юу хэлэлцмүй. Миний үгийгдагаваас даруй байван авчрагтун хэмээхэд Ши Мэнь Чин маш баярлаж,гэртээ хариад байванг авчирч, Пань Жин Ляньд өгмөгц, эмгэн өгүүлрүүн:- Пань Жин Лянь чи энэ хорыг аваачаад нэгэн хундага архинд хийж, Ү ДаЛанд засдаг зангаар ийн өгүүлрүүн: - янаг нөхөр чамд эдүгээ эм авчрав, одооүүнийг уугтун хэмээн сайнаар уулгаж дуусгагтун. Үүнийг уусан даруй гэдэснь тасар тасар хэдэн хэсэг болохоос гадна есөн сүв бүхийгээс цус гармуй.Амин нь тэмцэж их дуу болно.
Тэр цагт чи хөнжлөөр сайн дарж, чимээ үл гармагц тавигтун хэмээнөгснийг Пань Жин Лянь хүлээн авч нөхөр Ү Да Лангийн дэргэд ирж сайханаашаар хуурмаг нүднээс нулимс унагааж, ийн өгүүлрүүн: - нөхөр чиний энэ өвчинд эм авчрав. Одоо чи үүнийг ууваас өвчин нь эдгэмүй гэнэм хэмээгээдархинд хольж өгсөнд Ү Да Лан өгүүлрүүн: - эхнэр чи энэ мэт намайг өргөж,миний өвчинг эдгээвээс хожим Ү Сунд чиний хийсэн хэргийг үл хэлэхээсгадна, үнэхээр чамайг сайн журамт эм хэмээн магтъя хэмээхэд зальхай эмПань Жин Лянь бас хариу хэдэн эелдэг үг өгүүлж, даруй уулгасанд Ү Да Ландаруй наснаас нөгчив. Үүнд зальхай эм Пань Жин Лянь Ван эмгэнд Ү ДаЛангийн үхсэнийг хэлсэнд эмгэн ирж үзвээс үнээр сав бүхнээс цус гарч,хоёр нүд нь бүлтийж үхжээ. Үүнийг цусыг арилгаж цэвэрлээд, эмгэн даруйхарьж, Ши Мэнь Чинд энэ мэдээг хүргэв.
Тэндээс эмгэн дахин ирж, эм Пань Жин Лянь-ий хамт тэр шөнө таванжингийн цаг болсон тул худлаар уйлан бахирч, гэрийн эзэн бие өвдөж,наснаас нөгчив хэмээн их дуунаар орилоход айлын хүн цөм сонсож, ийнөгүүлэлдэв. Эм хүний уйлах нь гурван зүйл буй. Нэг нь нүдэндээ нулимстайих дуутай болбоос уйлсан болдог, хоёр нь нулимстай дуугүй болбоосгомдолтой уйлсан болдог, нулимсгүй болоод их бахиран уйлваас түүнийдотор сэжиг бий хэмээгээд энэ эм ийнхүү бахиран уйлахыг үзвээс нүдэндээнулимсгүй, сэтгэлдээ баяртай бахирч байх буй за хэмээлцэв.
Үүнийг үл өгүүлэн, өгүүлэх нь: Ши Мэнь Чин хэдэн лан мөнгө авчмаргааш нь ирээд энэ Ү Да Лангийн хүүрийг оршуулах авс авч далдлагтунхэмээгээд Пань Жин Ляньд өгснийг хүлээн авч өгүүлрүүн: - эдүгээ нөхөрҮ Да Ланг үгүй болгов. Одоо би чамайг түших цаг болсон хэмээхэд эмгэнөгүүлрүүн: - энэ хэрэг бага гайгүй, гагцхүү манай энэ хотын цэргийн даргаХө овогт хүн тэр хэцүү. Хэрвээ энэ сэжиг мэдвээс хүлээх нь бэрх. Түүнийшархач гаргаж үзүүлэх хэрэг болбоос энэ явдал бүтэхгүй байтугай хөгшинзалуу эмийн амь гарах нь холгүйн дээр да гуан рэньд ял ирэх буй хэмээхэдШи Мэнь Чин өгүүлрүүн: - энэ Хө Жю даргыг би сайн танимуй. Минийюу хэлснээс үл давмуй. Түүнд би хахуулдан хэлж амыг нь бөглөвөөс баравхэмээхэд эмгэн тийм бөгөөс да гуан рэнь чи очиж хэргээ бүтээ. Бид авсыгавч, хүүрийг далдлах хэмээн даруй явж авсыг аваад хүүрийг оршуулсанд ҮДа Лангийн танил энгийн ханилсан нөхөд ирж, цаас шатаах хэмээн олонхүн цуглав. Үүнд зальхай эм Пань Жин Лянь биений чимэг, нүүрний ооэнгэсэгийг арилгаагүй бөгөөд амандаа амраг нөхрөөс салав хэмээн ихэдхудлаар уйлан бархирахад тэр улс өгүүлрүүн: - ахай та одоо дэмий л уйлжяахин, Ү Да Лан нь нэгэнт наснаас нөгчив. Чухам ямар өвчнөөр бие дуусавхэмээхэд Пань Жин Лянь өгүүлрүүн: - миний нөхөр агсан нь зүрхний эхэндөвчин тохиолдож, улмаар хүнддэж, хэрхэн эмчлүүлэвч тус олсонгүй биебарав хэмээхэд олон хүн маш сэжиглэн дотроо сэтгэснийг өгүүлэх юун.
Тэндээс Ши Мэнь Чин Хө Жю хэмээх цэргийн дарга лугаа учрах хэмээнявтал Хө Жютэй зам тохиолдон яв цав учирч, ёслон өгүүлрүүн: - Хө дарэнь хааш ямар хэргээр яваа билээ. Би нь тан лугаа учирч сонсгох үг буйтул таны гэрт очихоор явтал харин та тохиолдсон нь эрхэм сайн. Хоёулархины пүүсэнд орж хэдэн үг хэлэлцье хэмээхэд Хө Жю өгүүлрүүн: - өөр зүйл үгүй зугаацахаар яваа билээ хэмээгээд Ши Мэнь Чинд хариу ёслоодархины пүүсэнд очиж, архи бэлтгүүлээд, Хө Жюд ёслон барихад Хө Жюдотроо сэтгэрүүн: - энэ Ши Мэнь Чин намайг энэ мэт хүндлэн сүслэх хүнбус атал энэ өдөр ийнхүү хүндлэх нь үнэхээр жигтэй хэрэг. Үүнийг үзвэлучир сэжиг буй за. Юу ч болов үүний хэлэхийг сонсъё хэмээн сэтгээд архиёслон хүлээн авав. Үүнд Ши Мэнь Чин архидаж байгаад өврөөс тавин ланембүү гаргаж Хө Жюд ийн өгүүлрүүн: - энэ хотод суудаг боов худалдагч Ү ДаЛан бие барж гэнэм. Түүнийг хүн хэлэлцвээс хорт эм ууж үхэв. Эхнэрийг ньхорлосон гэх зэрэг хэлэлцэх тул танаас өчүүхэн нөхөр би гуйх нь үүний хойчөдөр сэжиг гарч хүүрийг нь шинжих ахул Хө да рэнь та бас өвчнөөр үхсэнболгож, түүний эмийн амь биеийг хэлтрүүлэхийг өршөөгтүн хэмээгээд ХөЖюд нэгэн ембүүгээ барьсанд Хө Жю өгүүлрүүн: - энэ хэрэг гайгүй, мөнгийгхүлээн авч чадахгүй хэмээхэд Ши Мэнь Чин өгүүлрүүн: - Хө Жю да рэньгагцхүү сайхан ханилсныг санаваас энэ мөнгийг хүлээн авахаас гадна би басдахин барилга барих билээ хэмээхэд Хө Жю аргагүй мөнгийг хүлээн авав.Энэ хоёр архины пүүсээс гарч бие биендээ ёслоод тархав. Тэндээс тэр хотынолон хүний сэжиглэн хэлэлцэхийг харъяат ноён нь сонсоод, энэ Хө Жюхэмээх даргыг дуудаж, Ү Да Лангийн хүүрийг шинжигтүн хэмээн тушаахадХө Жю удалгүй явж, Ү Да Лангийн үүдэнд орж, гэрт орвоос хөгшин залуухоёр эм сууж баймуй. Үүнийг Хө Жю ийн сэтгэрүүн: - энэ гэрийн эзэн ҮДа Лан үхээд өдөр удсангүй атал эм нь ийнхүү үзэсгэлэнтэй биеийг засаж,чимэг зүүлтийг зүүсэн нь жигтэйхэн. Бас үүний царай зүс үнэхээр үзэсгэлэнсайхан. Энэ өдрийн гуйж хэлснийг үзвээс учир их яахим. Нэгэнт мөнгөхүлээн авсан тул түүнийг худал шинжиж буцъя хэмээгээд Ү Да Лангийнхүүрийг шинжиж, өвчнөөр үхсэн нь үнэн хэмээн өргөдөл өргөн мэдүүлэв.Энэ нь үлгэрлэвээс хэнгэрэг адил биеийг бургас модоор цохьсон ба алтанамь нь ширгэсэн зул адил болжээ.
Хөөрхий хилсгүй хорлогдсон Ү Да Лангийн хүүр ясыг яахин арилгахыгхойд бүлэгт үзэгтүн.
Сэтгэгдэл ( 0 )