ШУУРХАЙ: Цагдаа, дотоодын цэрэгт ХАЛДВАР ТАРХСАН байж болзошгүй байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 12 сарын 23

Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсад коронавирусний 57 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 1063 болоод байгаа билээ.

Өнөөдөр батлагдсан 57 тохиолдлын дийлэнх нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс голомтолсон гэх ба эдгээр шинэ тохиолдлуудын хавьтагч нарын дунд цагдаа, дотоодын цэргийн ажилтнууд багтжээ.

Тиймээс яг одоо Баянзүрх дүүргийн товчоо орчмын хөдөлгөөнийг түр хааж, замын цагдаагийн алба хаагч нарыг шинжилгээнд хамруулж байна гэх мэдээлэл ирлээ.

Учир нь тус хэсэгт үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагч нь халдвартай иргэний ойрын хавьтал болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн дээрх замын цагдаагийн гэр бүлийн хүн нь мөн дотоодын цэргийн алба хаагч ажээ. Иймд мөн шинжилгээнд хамруулахаар болжээ.

Мөн өчигдөр илэрсэн халдварын ойрын хавьталд Чингэлтэй дүүргийн цагдаагийн алба хаагч багтаж байгаа гэдэг мэдээлэл байгаа юм. 

Top