SOS: Зам тээврийн ослын улмаас хоёр хүн амь насаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 12 сарын 29

Өнгөрөгч амралтын өдрүүд буюу арванхоёрдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 228 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 175 дуудлага, мэдээллийг шийдвэрлэж ажиллажээ.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.

Тодруулбал, арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Тoyota Ist маркийн Г жолоочтой автомашин онхолдож, зорчигч 20 настай, эрэгтэй С-ийн амь насыг хохироожээ. Мөн өдөр Төв аймгийн Бүрэн сумын 4-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Haojin маркийн мотоцикл онхолдож, жолооч 65 настай, эрэгтэй С-ийн амь нас хохирсон хэргийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолооч, орон нутаг дахь 18 жолоочийг тус тус илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, цасан болон шороон шуурга шуурга төлөвтэй байх тул иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Замын(202.179.24.102) 2020 оны 12 сарын 29

Замын хөдөогөөнд оролцохыг хориглочоод байхад анхаарал богоомжтой орлцохыг замын цагдаагийн албанаас анхааруулаад байдаг.Аль нь зөв бэ иргэд, олон түмээн?

0  |  0
Top