Египетийн эртний өвийн хэрэг эрхлэх яам амандаа алтан хэлтэй занданшуулсан шарил олсон тухай мэдээлжээ.
Хоёр мянган жилийн настай шарилыг Египет, Доминиканы археологичидийн хамтарсан баг Тапосирис Магна сүмийн оршуулах газар дахь 16 чулуун бунханд малтлага явуулах үеэр олжээ.
Занданшуулсан шарилууд маш муу хадгалагдаж үлдсэн хэдий ч хэд хэдэн шарилын аман дотор хэлний хэлбэр бүхий алтан ялтаснууд олдсон байна. Эртний египетчүүд ингэснээр үхэгсдийн ертөнцийн эзэн, Осирис бурхны шүүхийн өмнө талийгаачдыг аваачдаг гэж үздэг байжээ.
Санто Доминго их сургуулийн археологич, багийн ахлагч Катлин Мартинесийн хэлснээр, занданшуулсан шарилын нэгнийх нь шохой дээр Осирис бурхны алтадсан дүрс байжээ. Хоёр дахь шарилын шохойдсон толгойг титэм, эвэр, наж могойг алтадсан дүрсээр чимэглэсэн байжээ.
Түүнчлэн малтлагын явцад эмэгтэй хүний оршуулгын баг, алтан титмийн найман навч, Грек, Ромын үеийн гантиг багнууд олджээ.
Үүнээс өмнө Тапосирис Магна сүмд Египетийг МЭӨ 51-30 оны хооронд захирч байсан VII Клеопатра хатны дүрс бүхий зооснуудыг илрүүлж байсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
wow