ЭМЯ-ны өнөөдрийн /2021.03.23/ мэдээллийн үеэр коронавируст халдварын талаарх дараах асуултадд ЭМЯ- хэлтсийн дарга Г.Болдмаа хариулт өглөө.
-Гадны улсын иргэдийг вакцинд ямар журмаар хамруулж байна вэ?
-ЭМЯ болон Гадаад хэргийн яам Монголд байгаа элчин сайдын яамдууд хамтраад хэрхэн, яаж гадаадын иргэдийг дархлаажуулах вэ гэдэг дээр хамтарч ажиллаж байна. Тухайлбал БНХАУ-ын ЭСЯ-тай хамтраад Монгол Улсад суугаа 5000 гаруй иргэнийг дархлаажуулах тал дээр санамж бичиг байгуулсан. Үүнд БНХАУ-ын ЭМЯ-аар дамжуулан тус улсаас вакцин оруулж ирэн, дархлаажуулах ажлыг Монголын эмч, эмнэлгийн ажилчид хийж гүйцэтгэе гэдгийг ярилцсан.
-Иргэдийн дунд вирус мутацидлагдсан тохиолдолд вакцин үйлчлэхгүй байх вий гэсэн болгоомжлол байна. Монгол Улсад тохиолдож байгаа коронавируст халдварын мутацидлагдсан тохиолдлын хэв шинжийн судалгааг хийж байгаа юу? Аль хэв шинж вэ гэдгийг тодорхойлсон судалгааны үр дүнг мэдээлэх боломж байна уу?
-ЭМ-ийн Сайдын 142 тоот тушаалаар динамын дарааллын тархалтыг тодорхойлох ажлын хэсэг гарсан. Ажлын хэсэгт ЭМЯ, ХӨСҮТ, АШУҮИС, ДЭМБ-ын хүмүүс байгаа. Уг ажлын хүрээнд гурван лаборторийн эмчийг Япон улсад сургах төлөвлөгөөтэй явж байгаа.
Мөн бид энэ ажлын хүрээнд 2020 оны арваннэгдүгээр 10-аас хойш батлагдсан 150 тохиолдол дээр эмнэл зүйн илрэл, хүндрэл, хоёрдогч дайралтын түвшин болон халдварлуулах утга зэргийг тогтоох судалгаар арванхоёрдугаар сард хийж гүйцэтгэсэн. Мөн дэлхий дахинд шинээр илэрч байгаа SarsCov2 вирусын мутацийг судлах ажлыг эрчимжүүлэхээр ДЭМБ-аас 124 орны эрдэмтэд хоорондоо чуулж, ярилцаад судалгааг үргэлжүүлж байгаа юм байна.
ДЭМБ-аас Япон, Бразиль, Өмнөд Африк, Англи гэсэн нийт дөрвөн төрлийн мутацийгсудалгаагаар гараад байгаа.
ДЭМБ-ын зөвлөмжөөр мутаци илэрч байгаа хэдий ч хувь хүний түвшинд бүх төрлийн мутациас хамгаалах хамгийн оновчтой арга нь нь хоорондын зайгаа барих, амны хаалтаа зүүх, агаар сэлгэлтийг маш сайн хийх, хүний бөөгнөрөл үүсгэхгүй 1,5-2 метрийн зайгаа барих, гарын ариун цэврээ сахих, ханиаж найтаахдаа тохой, амны алчуур ашиглах гэсэн зөвлөмжүүдийг өгөөд байна.
Сүүлийн үед шинээр бүртгэгдсэн вирусын мутациас үр дүндтэйгээр хамгаалах вакциныг үйлдвэрлэх судалгаа шинжилгээний ажил хийгдэж байгаа талаар СТС-ээс гуравдугаар сарын 22-нд мэдээлсэн. Ингэхдээ хүнээс хүнд халдварлах чадвар нь хэр байна вэ, өвчлөл хөнгөн, хүнд хэлбэрээс илрэх нь хэр байна вэ, одоогоор ашиглагдаж байгаа шинжилгээгээр илрэх боломжтой юу? Одоогоор эмчилгээнд хэрэглэж байгаа эм, эмнэлгийн бүтээгдэхүүнүүд үр дүнтэй юу, вакцины үр дүн ямар байгааг судалж байна.
УТАСНЫ ДУГААРАА ШАЛГААГҮЙГЭЭС БОЛЖ БУРУУ МЕССЕЖ ОЧДОГ
-Ковидын шинжилгээг өнөөдөр өгөөгүй байхад гуравдугаар сарын 19-ны өдрийн 14:32 минутад Нэгдүгээр эмнэлэг дээр шинжилгээ өгсөн гэсэн мэдээллийг eruul.gerege-д бүргэчихсэн байна. Нэгдүгээр эмнэлгийн лабортори болон ЭМЯ-ны лавлах утаснууд хариу өгөхгүй байна. Цахимаар гомдлоо өгсөн байгаа. Үүнд тайлбар өгнө үү? (Иргэний гомдол)
-Шинжилгээ өгөх хүн gerege системд бүртгэлээ өгдөг. Бүртгэл дээр иргэний үнэмлэхний чип кодыг уншуулдаг, эсвэл регистрийн дугаарыг хийдэг. Үүнийг уншуулснаар ХУР системээс тухайн хүний мэдээлэл татагдаад, мэдээллийг нь баталгаажуулаад утасны дугаарыг нэмж бичиж өгдөг. Зарим хүмүүс утасны дугаарыг алдаатай өгөх, санамсаргүй байдлаар утасны дугаарыг буруу тэмдэглэж авах тохиолдлууд илэрдэг. Үүнтэй холбоотойгоор зарим хүнд буруу мессеж очдог. Зарим нь би огт шинжилгээ хийлгээгүй байхад шинжилгээний хариу сөрөг гарлаа гэх мэтээр гомдоллодог. Мэдээж энэ бол тухайн бүртгүүлж байгаа хүн утасны дугаараа шалгаагүйн улмаас өөр хүнд мессеж очдог алдаа гардаг. Тиймээс иргэд үүнийг дахин дахин анхаарч, шинжилгээ өгч байгаа хүн маань миний утасны дугаар мөн үү гэдгээ нэг бүртчлэн шалгаж явж байгаарай.
-Цар тахлаар халдварласан хүнд лист олгох уу?
-Тухайн батлагдсан тохиолдол эмнэлэгт хэвтэж байгаа бол лист олгогдоно. Хэрэв ойрын хавьтал ч юм уу, гэрээр тусгаарлагдаад тусламж үйлчилгээ авч байгаа бол лист олгогдохгүй. Харин тухайн байгууллагатайгаа өөрсдөө тохиролцоод цалинг үргэлжлүүлэн олгох талаар харилцаж тохиролцож болно.
-Эрүүл мэндийн сайд 747 хүүхэд халдвар авсан гэж мэдээлсэн. Гол төлөв хэдэн насны хүүхдүүд өвчилж байна вэ. Хүндэрсэн хүүхэд байгаа юу?
-Гуравдугаар сарын 22-ны байдлаар Монгол Улсын хэмжээнд 0-17 насны 1100 хүүхэд халдвар авсан байна. 1100 гэдэг нь нийт батлагдсан тохиолдлын ойролцоогоор 20 хувийг эзэлж байгаа. Насны бүлгээр авч үзэхээр 0-4, 5-9, 10-14, 14-18 гэсэн дөрвөн бүлэгт хүүхдүүдийн өвчлөл ижил тэнцүү 20-22 хувьтай байна. Ер нь эдгээр хүүхдийн 80 хувь нь дотоодод халдвар авсан. 20 хувь нь гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдлууд байгаа. Хүүхдүүд ерөнхийдөө гэр бүл, хамаатан садан гэсэн ойрын хавьтлуудаас халдвар авдаг. Одоо бүртгэгдсэн хүүхдүүдийн дундаас хүндэрсэн хүн байхгүй байгаа.
Сэтгэгдэл ( 9 )
Эмнэлэгт хэвтээгүй ч гэсэн амбулаторын акт буюу лист олгох боломжтой гэж бодож байна. Угаасаа өвчний улмаас олгогдох лист эмнэлэгт хэвтсэн лист, амбулаторын лист гэсэн 2 хэлбэртэй байгаа.
ГЭРТЭЭ ТУСГААРЛАГДААД ЛИСТ ОЛГОХГҮЙ ГЭЭД ЮУ СОЛИОРЧ БАЙНА ЭНЭ АВГАЙ. ТЭГВЭЛ АЖЛАА ХИЙГЭЭД ЯВАХ ХЭРЭГТЭЙ ШДЭЭ. ӨВЧИН ТАРААСАН ГЭМТ ХЭРГИЙГ ЭНЭ ТЭНЭГ АВГАЙ ТОЛГОЙГООРОО ХАРИУЦАГ
Ийм нэг балай элийрсэн шийдвэрүүдийн ард ашиг сонирхол л байдаг. Хөнгөн хүммсийг эмнэлэгт байлгах ямар ч шаардлагагүй. Хөнгөн ханиад тусах бүрд эмнэлэгт хэвтдэггүйтэй ижил шүү. Заавал нэг гогцоо гаргаж ацаглаглаж байгаа новшнуудыг төрийн албанаас зайлуулах хэрэгтэй.
Ингээд бизнес хийж байсан нь тодорхой болж байгаа юум.
ХЭРЭВ ЛИСТ ОЛГОХГҮЙ БОЛ ГЭРТЭЭ ЭМЧЛҮҮЛЭХ, ТУСГААРЛАЛТАНД БХ ХЭРЭГГҮЙ ЮМ БНА. АЖЛАА Л ХИЙЕ. ЦАЛИНГҮЙ ЯАЖ ЭМЧЛҮҮЛЭХ ЮМ БЭ ТЭР ХҮН ӨӨРӨӨ ӨВЧИН АВЧРААД НААСАН УУ ӨӨРӨӨ САНАЛАХРАА ТУСГААРЛАЛТАНД БНА УУ ЭМЯ БОДООРОЙ
Лист олгохгуй гэж буруу ЭМЯ ямар их хунд суртал гаргаж байна вэ Халдвар нэмэгдэх тусам зонгон овчтонууд гэрээр эмчлуулнэ Тэднийг яагаад ялгавароан гадуурхсан бодлого барььж байна вэ Тэгсэн мортлоо эмнэлгууд ачааллаа дийлэхгуй байна гээд байгаа
Лист олгох ёстой байх. Тэр хүмүүс өөрсдөө хүсээд тусгаарлагдаагүй
Eruul mendiin yam shinjilgeenii hariu irgediin gar utasan deer messijer irdeg baisan! odo bol bolison n yamar uchirtai ?
Tenegteerei. Gertee tusgaarlagd gechiheed odoo bolohoot list bhgui.... Tegsen hernee emnelg ni duursen...!??