ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 23-ний 09:00 цагийн байдлаар хүргэж байна.
/2021.03.23, 11:00 цаг/
ХӨСҮТ-ийн Албаны дарга Ж.Байгалмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 16 лабораторид 12326 шинжилгээ хийгдэж, 206 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 5392 боллоо.
Харин сүүлийн 24 цагт 152 хүн эдгэрэн нийт эдгэрсэн хүний тоо 3758 болж байна. Мөн Завхан аймагт эмчлэгдэж байсан дөрвөн хүн эмчлэгдэн эдгэрч, тус аймагт бүртгэгдсэн зургаан тохиолдол бүгд эдгэрсэн сайн мэдээ байна. Завхан аймгийн Шилүүстэй суманд ажилласан ХӨСҮТ-ийн баг үүргээ амжилттай биелүүлэн Улаанбаатар хот руу хөдөлсөн.
Шинээр бүртгэгдсэн 206 хүнээс дотоодод халдвар авсан 204 хүн байна. Дотоодын халдварын нийт тоо 4856 боллоо.
Сүүлийн 24 цагт Улаанбаатар хотод 191 тохиолдол бүртгэгдэж УБ хотын өвчлөл 4474 болж байна. Мөн сүүлийн 24 цагт Дархан-Уул аймагт 7, Төв аймагт 3, Увс аймагт 2, Хөвсгөл аймагт 1 шинэ тохиолдол тус тус бүргэгдэж, аймаг, орон нутгийн өвчлөл 382 боллоо. Мөн эдгээр тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан эрүүл мэндийн хоёр ажилтан халдвар авсан байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв-2, СБД-ийн Нэгдсэн эмнэлэг, СХД-ийн Нэгдсэн эмнэлэг, БГД-ийн Нэгдсэн эмнэлэг, Төв, Хөвсгөл, Увс, Дархан-Уул аймагт нийт 1419 хүн эмчлэгдэж байна. Үүнээс 1218 хүний биеийн байдал хөнгөн, 183 хүн хүндэвтэр, 14 хүн хүнд, дөрвөн хүн нэн хүнд байдалтай байна" гэв.
ШУУД ДАМЖУУЛАЛТ