"Grand Marshal luxury villas" хотхоны цонхыг “Европласт” ХХК үйлдвэрлэж байна

Т.Давааням | Zindaa.mn
2021 оны 04 сарын 02

"Grand Marshal luxury villas" дөрвөн улирлын тансаг зэрэглэлийн хотхоны туслан гүйцэтгэгчээр “Европласт” цонхны үйлдвэр шалгарлаа.

“Европласт” ХХК нь: Хуванцар цонх үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компани нь хуванцар болон хөнгөн цагаан рамтай цонхны зах зээлд чанартай бүтээгдэхүүн нийлүүлж, хүчтэй өрсөлдөгчдийн нэг болжээ. Мөн шилэн фасад болон метал фасадыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Тус компани "Grand Marshal luxury villas" дөрвөн улирлын хотхоны мульти хаус, таун хаусанд 70 мм зузаан рамтай, 3 давхар шилтэй хуванцар вакум цонх, твин хаус, пентхаус, сингл хаусанд 85 мм зузаан рамтай, 3 давхар шилтэй өнгөт хуулга бүхий хуванцар вакуман цонхыг үйлдвэрлэн нийлүүлэхээр гэрээ байгуулаад байна. Хотхонд тавигдаж буй бүх цонхнууд нь дулаан алдалтыг хязгаарлах Low-E технологийн түрхлэгтэй шил, аргон хий зэргийг шийдсэн болно.

 

 

"Grand Marshal luxury villas" дөрвөн улирлын хотхоны тухай товч мэдээлэл

“Grand marshal luxury villas” нь 13.2 га талбайд орчин үеийн интерьер, экстерьерийн шийдэлтэй 100 айлын таун хаус, пент хаус, твин хаус, сингл хаус болон 300 айлын мульти хаус ангиллын орон сууц бүхий 400 айлын тансаг зэрэглэлийн цогцолбор хотхон юм. “Grand marshal luxury villas” нь “Сэлбэ” цогцолбортой зэрэгцэн орших бөгөөд хотхоны хэмжээнд 350 хүүхдийн сургууль, олон улсын хүүхдийн зуслан, 150 ортой цэцэрлэг, 74 ортой эх, нялхсын сувилал, бассейн, хөлбөмбөгийн талбай, мөсөн гулгуурын талбай, спорт заал бүхий спорт цогцолбор, сүпермаркет, кино театр, гэр бүлийн саун, ресторан, лаунж, караоке бүхий үйлчилгээний төв, оффис төв бүтээн байгуулагдаж байна. Төслийн талбайн байршил Сүхбаатарын талбайгаас 19 километрт, СБД, 20-р хороо, “Сэлбэ” хүүхдийн зуслангийн дэргэд зэрэгцэн оршино.

Дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүкийн “Grand marshal luxury villas” хуудаснаас болон 9810-9080, 99199080, 9005-9080 9667-9080, 8035-9080, 8070-9080, 8084-9080, 9088-9999, 8033-9080, 9311-9080, 88579080 утсаар авна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top