"Grand Marshal luxury villas" хотхоны хаалганы ханган нийлүүлэгчээр "Пазлхаус" ХХК шалгарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 31

"Grand Marshal luxury villas" дөрвөн улирлын тансаг зэрэглэлийн хотхоны хэмжээнд хаалга нийлүүлэх ханган нийлүүлэгчээр ОХУ-ын "Легеран", "Булдорс" брэндийн албан ёсны дистрибютр "Пазлхаус" ХХК шалгарч, гэрээгээ байгууллаа. Төслийн хэрэгжилтийн үе шаттай уялдуулан тус компани "Grand Marshal luxury villas" дөрвөн улирлын хотхонд цаг хугацаанд нь олон улсын стандарт хангасан өндөр чанартай хаалга нийлүүлэхээ  "Пазлхаус" ХХК-ийн удирдлагууд мэдэгдлээ. 

Дашрамд дурдахад "Grand Marshal luxury villas" дөрвөн улирлын хотхон нь мульти хаусандаа 2 метр, таун хаусандаа 2 метр 10 см өндөр, пент хаус, твин хаус, сингл хаусандаа 2 метр 30 см өндөр Орос хаалга суурилуулах юм. 

"Пазлхаус" ХХК-ийн товч танилцуулга    

"Пазлхаус" ХХК нь гаражийн автомат хаалганы худалдааны чиглэлээр 2008 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол 2017 оноос хойш үйл ажиллагаагаа өргөжүүлэн Герман, Итали, Беларус, Хятад болон ОХУ-ын Москва, Казань хотуудаас дэлхийд чанар, нэр хүндээрээ баталгаажсан Ryterna, Faac, DND, AGB, Doorhan, Alutech, Profildoors, Legran, Buldoors, Holzer зэрэг 10 брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер компани болж барилга байшинд хэрэгцээтэй өндөр чанарын бүх төрлийн хаалгыг дотоодын зах зээлд нийлүүлэн барилгын томоохон төслүүдтэй тасралтгүй хамтран ажиллаж байна.

Мөн 2018 оноос хойш “Hello” Door Specialist Store нэртэй хаалганы төрөлжсөн дэлгүүрийн төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор нийт 5 салбар загварын төвөөр дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байна.

Та бүхэнд "Пазлхаус" ХХК-аас "Grand Marshal luxury villas" дөрвөн улирлын хотхонд нийлүүлэх хаалганы загваруудыг танилцуулж байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

"Grand Marshal luxury villas" дөрвөн улирлын хотхоны тухай товч мэдээлэл 

“Grand marshal luxury villas” нь 13.2 га талбайд орчин үеийн интерьер, экстерьерийн шийдэлтэй 100 айлын таун хаус, пент хаус, твин хаус, сингл хаус болон 300 айлын мульти хаус ангиллын орон сууц бүхий 400 айлын тансаг зэрэглэлийн цогцолбор хотхон юм. “Grand marshal luxury villas” нь “Сэлбэ” цогцолбортой зэрэгцэн орших бөгөөд хотхоны хэмжээнд 350 хүүхдийн сургууль, олон улсын хүүхдийн зуслан, 150 ортой цэцэрлэг, 74 ортой эх, нялхсын сувилал, бассейн, хөлбөмбөгийн талбай, мөсөн гулгуурын талбай, спорт заал бүхий спорт цогцолбор, сүпермаркет, кино театр, гэр бүлийн саун, ресторан, лаунж, караоке бүхий үйлчилгээний төв, оффис төв бүтээн байгуулагдаж байна.

Төслийн талбайн байршил Сүхбаатарын талбайгаас 19 километрт, СБД, 20-р хороо, “Сэлбэ” хүүхдийн зуслангийн дэргэд зэрэгцэн оршино.

Дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүкийн “Grand marshal luxury villas” хуудаснаас болон 8084-9080, 9088-9999, 8033-9080, 9311-9080, 88579080, 9810-9080, 99199080, 9005-9080 9667-9080, 8035-9080, 8070-9080 утсаар авна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top