"Grand Marshal luxury villas" хотхоны бетон зуурмагийн ханган нийлүүлэгчээр “Стандарт Холдинг” ХХК шалгарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 02

"Grand Marshal luxury villas" хотхоны бетон зуурмагийн ханган нийлүүлэгчээр “Стандарт Холдинг” ХХК шалгарлаа.

“Стандарт Холдинг” ХХК нь: 2011 онд анх гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Өдгөө 100 гаруй ажлын байрыг бий болгоод байна. Байгуулагдсан цагаасаа төмөр ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2017 оноос бетон зуурмагийн үйлдвэр ашиглалтад оруулж үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш барилгын салбарт амжилттай үйл ажиллагаа явуулдаг ”Үүр Тээл” ХХК, “Рендербау” ХХК, “Оймон” ХХК, “Алтай” констракшн ХХК, “АБТ” групп ХХК болон бусад 40 орчим компанитай хамтран ажилласаар иржээ. “Стандарт Холдинг” ХХК нь 20 орчим төсөл дээр өндөр чанартай бүтээгдэхүүн нийлүүлж, хариуцлагатай хамтрагч байснаараа харилцагч байгууллагуудынхаа талархлыг хүлээсээр ирсэн юм.

 

"Grand Marshal luxury villas" дөрвөн улирлын хотхоны тухай товч мэдээлэл

“Grand marshal luxury villas” нь 13.2 га талбайд орчин үеийн интерьер, экстерьерийн шийдэлтэй 100 айлын таун хаус, пент хаус, твин хаус, сингл хаус болон 300 айлын мульти хаус ангиллын орон сууц бүхий 400 айлын тансаг зэрэглэлийн цогцолбор хотхон юм. “Grand marshal luxury villas” нь “Сэлбэ” цогцолбортой зэрэгцэн орших бөгөөд хотхоны хэмжээнд 350 хүүхдийн сургууль, олон улсын хүүхдийн зуслан, 150 ортой цэцэрлэг, 74 ортой эх, нялхсын сувилал, бассейн, хөлбөмбөгийн талбай, мөсөн гулгуурын талбай, спорт заал бүхий спорт цогцолбор, сүпермаркет, кино театр, гэр бүлийн саун, ресторан, лаунж, караоке бүхий үйлчилгээний төв, оффис төв бүтээн байгуулагдаж байна. Төслийн талбайн байршил Сүхбаатарын талбайгаас 19 километрт, СБД, 20-р хороо, “Сэлбэ” хүүхдийн зуслангийн дэргэд зэрэгцэн оршино.

Дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүкийн “Grand marshal luxury villas” хуудаснаас болон 9810-9080, 99199080, 9005-9080 9667-9080, 8035-9080, 8070-9080, 8084-9080, 8033-9080, 9311-9080, 8857-9080 утсаар авна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top