Хойд Солонгосын эзэмшлийн далайн бүст алагдсан Өмнөд Солонгосын Загас агнуурын яамны ажилтны ах Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд захидал бичсэн ч Хойд Солонгост хүргэж чадахгүй байгаа талаараа ярьжээ.
Хэргийг сануулахад өнгөрсөн есдүгээр сард Ёнпхён арлын ойролцоо Шар тэнгист жижүүрлэж байсан тус ажилтан Хойд Солонгосын хилчдэд буудуулж амиа алдсан билээ.
Түүний ах И Рэ Чжин Өмнөд Солонгосын Засгийн газраар дамжуулан, Хойд Солонгосоос хэрэг яагаад гарсан болон буудалцааны талаар тодорхой мэдээлэл шаардаж, цогцсыг нь аван, хэргийн газрыг үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Гэвч одоо хоёр Солонгосын хооронд ямар ч харилцаа байхгүй байгаа тул захидлыг дамжуулж чадаагүй.
Тиймээс Хойд Солонгостой дотно харилцаатай Монгол улсад хандан захидлыг нь Монгол дахь Хойд Солонгосын дипломат төлөөлөгчдөд дамжуулах, Ким Жон Унд хүргэж өгөх хүсэлт гаргасан байна.
Сэтгэгдэл ( 4 )
hujaagin elchin gej 1 saihan terrorist baina,kim suulin uyed udirdagch geheesee terrorist yavuulagatai bolood baigaam,hamgiin aimar ni aaz tuviig archaad hayah bumbugtuid baigaa yum.
Хеерхий монгол минь явж явж нэг муу шууданч болж бгаа юм бна л даа. Дипломат энэ тэр гое нэр шууд утгаараа эвлэруулэгч, зуучлагч, шууданч, гуйлга гуйх, хулгай хийх гэдэг угний гоечилсон утга юм шуу дээ. Аль нь болж цодгор явахыг томилогдсон хунээс л шалтгаална. Манай хэд бол жулик маягийн юм хийгээд жолдоод бгаа юм даа. Шагналын ац нар явахаар аргагуй л юм даа.
Би ч бас үг дайчья. нэгэнт Хятад шиг хөгжиж чадахгүй бол одоо бууж өг Ким дүү. Олон хүнийг зовоож байгаагаа хүлээн зөвшөөр.
Энийг бол дамжуулаад өгчих хэрэгтэй.