“Рио Тинто”  ХҮЛЦЭЛ ӨЧИЖ, ногдол ашгийг хугацаанаас нь ӨМНӨ олгох санал тавьжээ

2021 оны 08 сарын 31

“Рио Тинто”, Туркойз Хилл Ресурс" компаниуд  Оюутолгой төслийн асуудлаар Монгол Улсын Засгийн газартай зөвшилцөх хүсэлт хүргүүлсэн гэх  “Financial Times”-ын мэдээллийг өнөөдөр Засгийн газраас албан ёсоор баталгаажууллаа. Төслийн хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгч талуудтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн ахлагч, ХЗХД-ийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо нар мэдээлэл хийлээ. /2021.08.31/ 

“Рио Тинто” компаниас Монгол Улсын Ерөнхий сайдад ирсэн албан захидлыг Оюутолгойн хэлэлцээр хийх Ажлын хэсэг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулжээ.

Х.Нямбаатар хэлэхдээ “Туркойз Хилл”, “Рио Тинто”-гийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр захидал ирүүлсэн.

Оюутолгой төслийн менежментийн багийг удирдаж байгаагийн хувьд “Рио Тинто”-гийн зүгээс гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хойшлуулсандаа хүлцэл өчсөн. Цар тахлын эдийн засгийн хүнд цаг үед гүний уурхайн үйлдвэрлэл хойшилж байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн. Монгол Улсын Засгийн газарт одоо төлж буй АМНАТ, суутган тооцох бусад татвараас гадна гурван жилийн хугацаанд  1 их наяд төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлж, төсөвт нэмэлт орлого оруулах саналыг уг захидалд илэрхийлсэн.

Хоёрдугаарт, Монголын Засгийн газарт ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд Оюутолгойгоос “Эрдэнэс Оюу Толгой”-д төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, хөрөнгө оруулалтад ногдох, хуримтлагдахаар байсан өрийн хэмжээг бууруулан шийдэхэд бэлэн байна. Хоёр талаас байгуулагдсан ажлын хэсэг энэ талаар цаашид хэлэлцээ хийхэд бэлэн байна гэдгээ илэрхийлсэн.  Манай 34 хувьд  ногдох өр одоогийн байдлаар 2.3 тэрбум ам.доллар гэж тооцогдож байгаа. Тэгвэл үүнийг бууруулах, хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа Рио Тинто албан ёсоор илэрхийлсэн гэлээ.

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэж, хугацаа хойшилсон асуудалд хөндлөнгийн шинжээчдийн баг  дүгнэлт гаргасан. Гүний уурхай ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж, хөрөнгө оруулалтын зардал 1.45 тэрбум ам.доллароор  нэмэгдсэн нь геотехникийн асуудлаас шалтгаалаагүй гэсэн дүгнэлтийг гаргасан.

Засгийн газар шинжээчдийн дүгнэлтийг гардаж авсан даруйдаа “Рио Тинто”-д хоёр шаардлага тавьсан. Зардал хэтэрсэн шалтгаан, үндэслэлийг тодорхой болгох, хэлэлцээний явцад далд уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх гэсэн асуудлыг манай талаас тавьсныг Х.Нямбаатар хэллээ.

Мөн тэрбээр "Бид 2009 оны  алдааг давтах ёсгүй. УИХ-ын 57 дугаар тогтоолд тусгасанчлан төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна. Монголын Засгийн газраас Лондонгийн Арбитрт  гаргасан сөрөг нэхэмжлэлийг  түр царцаагаач ээ гэсэн хүсэлтийг манай талд тавьж байгаа"  гэв.

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо хэлэхдээ “Оюутолгой төсөл дээр зардал хэтэрсэн асуудал хоёр дахь удаагаа гарч байгаа. 2013 онд ил уурхай дээр зардал хэтэрсэн асуудал гарч байсан. Үүнийг Дубайн гэрээгээр зохицуулж байсан.

Энэ удаад далд уурхайн бүтээн байгуулалт дээр гарсан зардал хэтрэлтийн асуудлаар  хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргууллаа. 157 хуудас маш дэлгэрэнгүй дүгнэлт гарсан.

1.45 тэрбум ам.долларын зардлын хэтрэлт  чухам юун дээр гарав гэдэг дээр санхүүгийн аудит хийх зөвлөмжийг шинжээчид  гаргасан. Үүн дээр Оюутолгойн ТУЗ дээр шийдвэр гаргах ёстой. Ирээдүйд гарах зардлуудад  хэрхэн яаж хяналт тавих вэ, хяналт тавих функцээ хэрхэн үр дүнтэй болгох вэ гэдэг дээр анхаарна.

Засгийн газар Оюутолгойгоос Арбитрт  гаргасан  татварын маргааны асуудлыг үргэлжлүүлэх байр суурьтай байгаа. Үүн дээр зөвшилцөх,  эвлэрэх шаардлагагүй гэж харж байгаа. “Рио Тинто”-гийн зүгээс ногдол ашгийг урьдчилсан байдлаар төлье гэсэн байр суурийг илэрхийлж байна гэж ойлгож байгаа гэв.

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э(64.119.24.24) 2021 оны 09 сарын 01

ДОРОМЖИЛЖ ДУУСАХГҮЙ НЭЭ. ГОВИЙН ЦЭВЭР УСНЫ НӨӨЦ ДУУСЛАА ТЭНЭГҮҮДЭЭ

0  |  1
Fuck(73.37.19.86) 2021 оны 09 сарын 01

Tui mai. Badarchin bayarlah boloogui. Uher mongolchuudiig saihan mallaj tsag hojihoo ed nar medelguidee.

0  |  1
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 08 сарын 31

Odoogiin zasagiin gazar SVG.Batbold.Bagabanid.Bold.ME.Enhbold ed naraas hol bailgah ed nartai haritsahgyi baih heregtei bna.

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 08 сарын 31

Ene ashagtai tohiodoliig aldaj bolohgyi.Byh gereegee shinejelj .Yalangyya Mongol ajilchidiin davyy erh taliig barisan baih iostoig tysgah heregtei.Hyvtsaa etsemshegchid shyyd yyrhaid haritsadag erh olgoh heregtei.Yynees gadna mash ih aldaatai bayalgaa hovoh soryylj baigaa ,Neptiin ordyydaa bas .Delgersaihan metiin mapyydaas tumuriin hyderiin ordoo ashgaa nehemjilen avah heregtei.Mash yarah heregtei bna.

0  |  0
zochin(202.126.88.170) 2021 оны 09 сарын 01

bidniig mad tavinaa

1  |  0
зочин(192.82.80.66) 2021 оны 08 сарын 31

маш нуцхацтай хандах хэрэгтэй дээ Болд бол хөрөнгөтөн нарын хөлсний ажилчин шүү тэр хэзээ ч монголыг бодохгүй өөрийгөө л эзэндээ үнэнчээ харуулах гэж хичээнэ дээ бүх ногдол ашгаа аваад гэрээгээ ашигтэй хийх хэрэгтэй дээ

1  |  0
Зангараа(202.179.24.234) 2021 оны 09 сарын 01

Залилуулж болохгүй яг одоо бүх өрөө цайруулж өнөөдрөөс эхлэн Монголын талд ноогдох ашгаа өнгөрсөн 10 жилийн хугацаагаар нөхөн төлүүлж татвөрын орлогоос гадна дор хаяхад 34% ийн ашгаа авч эхлэх ёстой. Мэдлэгтэй хүмүүсийг оролцуул. Тэр Болд гээч этгээд хэрэггүй.

1  |  0
Шилээ(66.181.161.90) 2021 оны 09 сарын 01

Манай залуучууд Хөрөнгөтнүүдтэй хэлэлцээ хийж сурч байгаа л юм байна.

0  |  1
Top