“Монгол Улс баялгийн сангуудын хөрөнгөө шавхаж дууссан”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 11 сарын 16

Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас Монголын хөрөнгө оруулалтын орчны талаарх мэдэгдэлдээ “Сангийн яам уул уурхайн салбарын орлогыг хувиргах замаар санхүүжүүлсэн хоёр баялгийн санг удирддаг ч, сүүлийн үеийн санхүүгийн хямралуудын үед сангуудын хөрөнгөө шавхаж дуусссан”  хэмээн бичсэн байна.

Тэгвэл судалгаанаас үзэхэд, Монгол Улсын Засгийн газар 2011 оноос хойш Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санд хуримтлал үүсгэж эхэлснээр 2020 он хүртэлх есөн жилийн хугацаанд, энэ хоёр санд 1.4 тэрбум ам.доллартай тэнцэх хуримтлал хийсэн байдаг.

Гэхдээ эдгээр сангаас 1.2 тэрбум ам.долларын зарцуулалт гарснаар 2020 оны байдлаар цэвэр  дүнгээр  0.2  тэрбум  ам.долларын  үлдэгдэлтэй  байсан юм.  Нэг ёсондоо Монгол Улс уул уурхайн орлогынхоо дийлэнхийг хэрэглээд зогсохгүй ирээдүйн орлогоо барьцаалан зээл авсаар байдаг нь хойч үеийнхээ  санхүүгийн дарамтыг нэмэгдүүлж буй үйлдэл гэдгийг эдийн засагчид сануулдаг.

Түүнчлэн Монгол Улсын 2022 оны төсвийн алдагдал болох 2.4 тэрбум төгрөгөөс 400 тэрбум төгрөгийг нь Тогтворжуулалтын санд төвлөрсөн орлогоос нөхөх юм.

Мөн уул уурхайн салбарын орлогоосоо өнөө ба хойч үедээ тэнцвэртэй хуваарилах үүрэгтэй Ирээдүйн өв сангаа хуулийн хүрээнд нь  ашигладаггүй эрх баригчид Хүүхдийн мөнгийг энэ санд үе шаттайгаар төвлөрүүлэх шийдвэрийг гаргаад байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.180.171) 2021 оны 11 сарын 16

УИХ хариуцлага хүлээх ёстой.

0  |  0
зочин(103.57.92.242) 2021 оны 11 сарын 16

хойт хормойгоо авч урд хормойгоо нөхөх гэгч болж дээ хүүхдийн мөнгө ч мөн адил бас идэх юм байна даа

0  |  0
Top