Сингапур 2021 оны УХААЛАГ хотоор шалгарлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 11 сарын 17

Швейцарьт төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс “Ухаалаг хотын индекс 2021”-ийг гаргасан байна.

Уг тайланг гаргахдаа НҮБ-ын Хүний хөгжлийн индекс дэх нийгэм, эдийн засаг, технологийн  мэдээллүүдээс гадна тухайн хотын иргэд өөрийн хотоо хэр ухаалаг гэж үзэж буйг, мөн технологи тэдний амьдралын нөхцлийг сайжруулахад хэрхэн нөлөөлөх талаар ямар хүлээлттэй байгаа зэргийг харгалзан үздэг байна.

Тэгвэл “Ухаалаг хотын индекс 2021”-ийг Сингапур тэргүүлсэн бол хоёрдугаарт  Цюрих, гуравдугаарт Осло, дөрөвдүгээрт Тайпей, тавдугаарт Луизанн хот оржээ.

АНУ-ын хотуудаас Нью-Йорк хот уг жагсаалтын арванхоёрдугаар байрт орсон бол Лос Анжелес 31,  Вашингтон ДС 35, Сиэттл 43, Денвер 45 дугаар байрт тус тус жагслаа.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Ухаалаг хотын индекс 2021”-ийн талаар дараах мэдээллийг өгч байна.

Ухаалаг хотын индексийг тооцохдоо 2021 оны долоодугаар сард дэлхийн хэмжээнд 15,000 орчим хотын оршин суугчдаас эрүүл мэнд ба аюулгүй байдал, хөдөлгөөнт байдал, идэвхт байдал, боломж, засаглал гэсэн таван чиглэлд 39 асуултаар судалгаа авчээ.

2021 оны хамгийн ухаалаг хотоор Сингапур тодорсон бол Европын хотууд эхний 5-т чансаагаа харуулж тэр дундаа Швейцарийн хотууд өндөр үзүүлэлт үзүүллээ. Уг үзүүлэлтээс харахад хотуудад тулгамдаж буй хамгийн том асуудал нь хямд орон сууцны хүртээмж байна. Түүнчлэн цар тахлын дэгдэлтээс хойш дэлхийн хотуудад агаарын чанарыг сайжруулах, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд илүү их анхаарал хандуулах болжээ.

Цар тахлын үед ухаалаг хотууд технологийн өндөр соёл, сайн дижитал дэд бүтцийн тусламжтайгаар иргэдийн маршрутыг гаргах, хавьтал болсон хүмүүсийг илрүүлэх зэрэгт ихээхэн хувь нэмэр оруулж байна. Цар тахлын хүндрэл, бэрхшээлүүдийн үр дүнтэй, түргэн шийдэж чадсан хотууд энэ жилийн Ухаалаг хотын индексэд өндөр үнэлгээ авсан байна. Жишээ нь Сингапур нэгдүгээрт, Тайпей дөрөвдүгээрт орлоо.

Ухаалаг хот байхын тулд заавал том хот байх шаардлагагүй гэдгийг Осло (3-т),  Луизанн (5-т), Женев (8-д), Бильбао (10-т) хотуудын жишээгээр харах боломжтой.

Түүнчлэн 2021 онд Швейцарь улсын гурван хот Ухаалаг хотын индексийн эхний арван байрт орсон байна. Үүнд үр ашигтай эрүүл мэнд, боловсролын тогтолцоо голчлон нөлөөлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top